Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Би уйлдаггүй
Утга зохиол

Би уйлдаггүй

Урлаг Урлаг14/05/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
249067_460136644056472_1653019831_n_copy2237493392013-05-14-13-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уйлаагүй ээ би зүгээр л дурлачихсан юм.
Унахдаа шүлэг болдог сэтгэл минь надаас тасарч байгаа нь энэ.
Гуниглаагүй ээ би зүгээр л санаа алдсан юм.
Гучин дөрвөн жил хургасан бодол минь хөвөрч одох нь энэ.
Харамсаагүй ээ би зүгээр л хүлээсэн юм.
Хариулт нь олдохгүй асуултанд ээрэгдээд сөхөрч орхисон нь энэ.
Ойлгоогүй ээ би чамайг юу хүсдэгийг чинь.
Огт өөр хэлээр шувууд жиргээд зүрхнээс чинь нисчихсэн нь тэр.
Өвс таслан эмхрээд өөртөө бийр хийлээ.
Өмнөөс минь анивчих оддыг хэлхэж чамдаа шүлэг тэрлэх гээд болсонгүй.
Үүлийг салхитай хамжиж дүрийг чинь тэнгэрт сийлэх гээд ч бүтсэнгүй.
Үгийг чинь олж сонсох үүнээс ч хэцүү бололтой.
Тайлж чадаагүй ээ би гомдлыг чинь.
Талд ургасан цэцэгсийг чи минь тоолчихсон байтал би огт анзаараагүй ээ.
Нарны цацрагийг тосож мөрөөдлөө чамдаа шивнэх гээд чадсангүй.
Надад хэлэх үгийг чинь зүүдэндээ сонсох гээд хүлээж тэссэнгүй.
Хайгаагүй ээ би чиний хайрыг зүрхнээс чинь.
Хатуу дарс хундгалаад цөхөрсөн өдөр надад огт байгаагүй ээ.
Саарал өнгөнд бүгд дургүй ч надад бодол шиг гэгээн санагддаг.
Санасан шүү гэсэн үг чинь магадгүй үнэн байсан ч би итгээгүй ээ.
Уншиж чадаагүй ээ би бодлыг чинь.
Утсанд минь ирсэн зурвасуудыг ч гүйцэд уншаагүй.
Ухаарахаасаа мартах нь надад илүү амар бололтой.
Уучлаарай гэж би хэлэхгүй ээ чамд.
Нээлттэй байсан чиний ертөнц надад хэдийнээ үүдээ хаачихсан.
Нэг л өдөр дурлачихсан шиг шаналал золгочихсон.
Дасчихна гэж санаагүйдээ сэтгэлийнхээ босгонд өөрөө бүдрэхэд
Даажиж одсон тэр догдлол надаас хэдийнээ нүүрээ буруулчихсан.
Магадгүй чи биш би чамаас зугтахдаа
Маш удаанаар хүний нутагт хоргодон хоцорсон нь энэ юм болов уу.

Х.Бадралмаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Нэрт орчуулагч, ахмад дипломатч Д.Цахилгаан таалал төгслөө

18/10/2026
Утга зохиол Урлаг

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026
Утга зохиол Урлаг

Д.Урианхай: Д.Гүнболдын “Аарууру” туужийн утга агуулгын гол философи санаа хүмүүс хоорондын харилцааг төгс эерүүлэх нуугдмал, байгаллаг буюу анхдагч суурь үнэнийг ухаж гаргахад чиглэжээ.

28/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Аль Пачино “SAG-AFTRA”-гийн насан туршийн амжилтын шагнал хүртэнэ

19/10/2026

BBC телевиз Ж.К.Роулингийн амьдрал, уран бүтээлийн тухай хоёр ангит баримтат кино бүтээнэ

19/10/2026

Коби Брайнтын охин Наталья Брайнт “Victoria’s Secret”-ийн тайзнаа алхлаа

19/10/2026

ФОТО: “Victoria’s Secret” загварын шоунаас

19/10/2026

Хөдөлмөрийн баатар А.Долгор, Л.Солонго нар “Дүүрэн сайхан Монгол” уран бүтээлээ толилууллаа

19/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.