Ангилал: Поп, R&B

МУСТА, дуучин Л.Оюунчимэгийн анх дуулснаар хүрч байсан “Арав дахь хавраа үдье” дууг хүргэж байна. Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын үгийг нь бичиж, Урлагийн гавъяат зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч Ш.Эрдэнэбатын аяыг нь хийснээр энэ гайхамшигтай дуу төрсөн түүхтэй. Энэ дууг анх 1968 онд 16 насандаа дуучин Л.Оюунчимэг Монголын Радиод гитартайгаа дуулж, бичүүлж байжээ.

Дуунд дуртай дуучин монгол түмэндээ “Насны намар”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Зүрхний уяа”, “Амьдрал хайр дээр тогтдог” зэрэг олон сайхан дуугаа өөрийн авъяас билэг, онгод мэдрэмжээрээ хүргэж Монгол даяар алдаршсан МУГЖ Н.Төмөрхуягыг өөрийн гэсэн орон байртай болгож түмэн олныхоо талархалыг хүлээсэн МУСТА Д.Балдан “Дүүдээ учирлан дуулахуй” хэмээх шинэхэн уран бүтээлээ түмэн олондоо өргөн барилаа.

“Аавыгаа санахаар”, “Ижий энтэй эгч”, “Ээждээ яарч л явна” зэрэг олон сайхан уран бүтээлээрээ дуунд дуртай дуучин монгол түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА П.Идэржавхлан “Хүлээсэн учрал” хэмээх шинэхэн уран бүтээлээ түмэн олондоо толилуулж эхэллээ.

Төв аймгийн Батсүмбэр сумын түүхт 90 жилийн ой ирэх 07-р сард тохионо. Уг ойгоо угтаж, Батсүмбэр сумын ИТХ-ын дарга Д.Ганболдын санаачлагаар Батсүмбэр сумын шинэ дуу мэндэллээ. “Зүрхнээ сүмбэрлэх нутаг” дууны үгийг МУСТА, сэтгүүлч Ж.Жаргалсайхан бичиж, хөгжмийг МУУГЗ С.Баатарсүх зохиосон байна.

Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрлээ нь Г.Жигжидсүрэн найруулагчийн “Миний киноны дуунууд” нэвтрүүлэгт зориулан “Нарны унага” киноны дууг өөрийн хэв маягтаа оруулан шинэчлэн дуулан түүнийгээ дүрсжүүлэн олны танил болсон билээ. Мөн шинэ оны зааг дээр “Цагаан сарнай” дууныхаа клипээр сонсогчдодоо зориулан бэлэг барьж байсан.