1948-4-27-нд Улаанбаатар хотод төрсөн. 1964 оноос хөгжимчнөөр ажиллаж, 1968-1970 онд Алма-Ата хотын ХИС, 1970-1976 онд ОХУ-ын Екатеринбург хотын ХИС-ыг хөгжмийн зохиолч, мэргэжлээр төгссөн. Барилгачдын соёлын ордонд хөгжимчин, ХБК-д багш, УДБЭТ, Улсын цирк-д хөгжмийн зохиолчоор ажиллаж байв.
Ангилал: Бусад
Гомбын Равдан Монгол улсын гавъяат жүжигчин(2002). Хуучнаар Лүн сумын “Цагаан байшинт” гэдэг газар төрсөн. Багшийн сургууль, УБДС-ийн кино драмын анги төгсгөсөн. 1975 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж К.Гольдоны “Хоёр эзний ганц зарц”, А.Вампиловын “Ууган хүү”, Ч.Чимэдийн “Маш нууц”, В.Шекспирийн “Гамлет”, Д.Намда-гийн “Эрдэмтний яриа” Хамзагийн “Баян, борлог хоёр”, В.Розовын “Аз жаргалын эрэлд” зэрэг 30 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээж, “Сахиул уу, сахиус уу”, “Адаг шүдний зөрөө”, “Сүүдэр”, “Би нисэх дуртай”, “Алтан шонхор”, “Тод магнай”, “Удам” зэрэг 20 гаруй уран сайхны кинонд тогложээ.
Жагваралын Бүрэнбэх 1946 онд Хашаат сумын нутагт төрсөн. УБДС-ийн хөгжмийн ангийг дүүргэж ул-маар хуучнаар Лениград хотод хөгжмийн дээд сургуульд суралцан 1979 онд дүүргэж сонгодог хөгжмийн удирдаачийн мэргэжил эзэмшжээ. Өнгөрсөн хугацаанд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт удирдаачаар ажиллаж 30 гаруй үндэсний болон дэлхийн сонгодог дуурь бүжгийг бие даан удирдаж тоглуулсан байна.
“Чингис хаан” дуурь, “Зуурдын орон” балет, “Ононд хатаагдсан илд” дуулалт жүжиг, 1,2-р симфони, “Замбуу тивийн наран” магтуу, “Эх орон” зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, “Сэрсэн тал” үндэсний найрал хөгжмийн удиртгал, “Ард Аюуш”, “Байлдааны даалгавар”, “Илүү сартай зун” зэрэг олон киноны хөгжим бичжээ.
ЖАНЧИВ Дамбийнямын /1940/ Төв аймгийн Баян-Өнжүүл сум. МУАХ-ны хорооны нарийн бичгийн дарга байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1995-06-29.
Жамсранжав 1943 онд Улаанбаатар хотод төрсөн. Багаасаа цэцэрлэг, бага, дунд сургуульд суралцаж улмаар Ховд аймгийн арван жилийн дунд сургуулийн 8-р ангиас 1949 онд Улаанбаатар хотод болсон эалуучуудын урлагийн тоглолтонд оролцож байв.
Дараа нь Моска хотод урлагийн сургуульд явж 1962 онд төгсөж ирээд Улаанбаатар хотын ХБДС-д багш, Улсын ардын дуу бүжгийн чуулгад хөгжмийн удирдаачаар ажиллаж байгаад 1967 онд ЗХУ-ын тэр үеийн Ленинград хотод Хөгжмийн дзэд сургуульд суралцахаар явжээ.
НОРСОНЖАВ Мондооны /1929-1989/. Завхан аймгийн Сантмаргад сум. Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын найрал дууны багш байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1976-08-04.
1926-10-10-нд Улаанбаатар хотод төрсөн. 1937-1940 онд Дотоод Яамны дэргэдэх бага сургууль,1940-1942 онд уран сайхны сургуулийн хөгжмийн ангийг төгсөж УДТ-д ажиллаж байхдаа анхны дууны уран бүтээл, “Ардын баяр” бүжгийн чуулбар, “Сүхбаатар” магтуу, “Эрдэнийн Дорж” жүжгийн хөгжмөө бичжээ.
ЛУВСАНШАРАВ Дамбын /1918-1995/. Төв аймгийн Баянцогт сум. Ховд аймгийн ХДТ-ын хөгжимчин байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1968-09-21. №199/.
МУГЖ 1995 он, АЖ 2005 он
Дуурийн жүжигчин. (1958.04.23) Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн. 1975-1979 онд Екатеринбург хотын хөгжмийн дунд сургууль, 1979-1986 онд Москва хотын хөгжмийн дээд сургуульд тус тус суралцаж төгссөн. 1993-1994 онд Италийн Триест хотод мэргэжил дээшлүүлсэн.