Кино зохиолч, найруулагч, хөтлөгч А. Миеэгомботой Кино урлагийг дэмжих тухай хуулийн талаар ярилцлаа. Түүнийг хүмүүс “Эхнэрийн заавраар” шоу нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь илүү таних биз. Тэрбээр сүүлийн гурван жилийн хугацаанд Кино урлагийг дэмжих тухай хуулийн ажлын хэсгийн гишүүнээр идэвхтэй ажиллажээ. Анх 2011 оноос энэ хуулийг санаачилснаас хойш 10 жилийн дараа кино урлагийн салбар хуультай болж буй юм.
Ангилал: Үндэсний хөгжим
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Залуучуудын хөгжлийн үндэснийн зөвлөлийн бүрэлдэхүүнээ 2021 оны дөрөвдүгээр сард шинэчилж, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлаад байгаа билээ.
Алс Сулинхээрийн хязгаарт бичиж туурвиж суугаа яруу найрагч Доржготовын Бямбажавтай ярилцлаа.
Нэр дэвшигч уулзалтын эхэнд Төрийн тэргүүнээ сонгох сонгууль Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойтой давхцаж байгааг бэлгэшээж байна. Атар газар эзэмшихээс эхлээд аж үйлдвэрийн комбинат байгуулсан, соёл урлагаас сонгодог урлагт, сансарт хүртэл хүн нисгэсэн. Хүн амынхаа тоог зургаа дахин өсгөж, монгол хүний дундаж наслалтыг хоёр дахин нэмэгдүүлж, ард түмнээ бичиг үсэгт сургаж ЮНЕСКО-гоос шагнал хүртэж байсан түүх Монголын түүх. Ийм агуу түүхийн 100 жилийн ой юм. Тиймээс энэ танхимд хүрэлцэн ирсэн ахмад буурлууд та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье хэмээн тодотгов.
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн “Баялагтаа эзэн монгол” уриатай сонгуулийн сурталчилгаа Хан-Уул дүүрэгт үргэлжилж, иргэд сонгогчидтой уулзлаа.
Өчигдөр Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбартай холбоотойгоор хийсэн судалгааны талаар танилцуулах цахим хурал, уулзалт боллоо. Энэ үеэр “MMCG” компанийн судалгаа хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын чанарын судалгааг танилцууллаа.
Хөгжмийн зохиолчдын олон улсын наадмын таван удаагийн шагналт, бүх урлагийн тэргүүн дээд “Гоо Марал” шагналтан, “Алтан намар” наадмын шилдэг бүтээлүүдийн эзэн, Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяртай ярилцлаа.
Өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг юм.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-аас худалдан авахаар хэлэлцээний түвшинд яригдаж байсан нэг сая тун Спутник-V вакциныг авахаар болсон тухай цахим хуудастаа мэдээлжээ. Тэрбээр “ОХУ-аас худалдан авахаар хэлэлцээний түвшинд яригдаж байсан нэг сая тун Спутник-V вакциныг авахаар боллоо. ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна. Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрийн сонгогдсон тойрог буюу Баянзүрх дүүргийн иргэд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санаа бодлыг сонсож, уулзалт зохион байгууллаа. Уулзалт Баянзүрх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд болов. Учир нь Засгийн газраас эрүүл мэнд, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг баталж, ГУРВАН жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон билээ.