Ангилал: Соёлын төв

“Зохиомж”-ын Б.Цогтбаяр найруулагч дэлгэцийн хэлээр Нацагдорж хэмээх их хүнийг амилуулав. Киноны гол дүрд залуу жүжигчин Г.Баярхүү тоглосон бөгөөд түүнийг их зохиолчтой тун адилхан, бүр эндүүрмээр бүх талаараа төгс болсон талаар мэргэжилтнүүд шагшиж байна.

Өнөөдөр буюу 1-р сарын 26-аас эхлэх, дэлхийн мянга мянган бүсгүйчүүдийн дуу хоолой, үзэл бодлыг төлөөлж харуулж чадсан Солонгосын SBS телевизийн 2014 оны шилдэг бүтээл “Гурван удаа гэрлэсэн бүсгүй” хэмээх онц сонирхолтой олон ангит киног өнөөдөрөөс эхлэн үдэш бүр 21:00 цагаас үзэгч та бүхэн зөвхөн TV8 телевизийн дэлгэцээр хүлээн авч үзээрэй

Жүжигчин Г.Ундармаагийн “U Film” “Ганц бие бүсгүйчүүд” киногоороо залуусыг, тэр дундаа ганц бие бүсгүйчүүдийг байлдан дагуулсан бөгөөд тэдний хоёр дахь уран бүтээл “Тютю” нэртэйгээр дэлгэцэнд гарах аж. “Тютю” гэдэг нь богино дэрэвгэр хормойтой балетын өмсгөл аж. Тэгэхээр энэхүү кинонд балетын бүжигчний амьдралын тухай өгүүлэх болов уу.

“Aurora” фильмийн найруулагч Б.Чингүүн болон “Х-Түц” продакшны жүжигчин, МУГЖ И.Одончимэг нарын хамтран найруулсан “Танхай тээгч” инээдмийн уран сайхан кино албан ёсны треллэрээ цацлаа. Энэхүү киноны гол дүрд МУГЖ И.Одончимэг, МУСТА Ц.Батхуяг, Т.Бархүү, О.Долгор нар тоглосон аж.

“LVA” энтертайнментын дэлгэцийн дөрөв дэх бүтээл , саяхан нээлтээ хийсэн “Мухар гудамж” адал явдалт, драмын уран сайхны кино хэрхэн бүтсэн түүхийг хүргэж байна. Хүн хүний харилцаа, эрх мэдэлтнүүдийн бодлого, шийдвэр, өнгө мөнгөний олон хүчин зүйлсээс үүдэж нийгмийн салбар бүрт саад бэрхшээл, асуудал тулгарч эцэст нь мухардалд ордгийг “Мухар гудамж” харуулдаг.