Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ай Консепт” ХХК-ийн “I loft” бааранд бас л хутга мэс, буу шийдэм болж танхайрсан хэрэг гарсан талаар “Улс төрийн тойм” сонин анх мэдээлж байсан билээ. Тэгвэл тус хэргийн эзнээр МИАТ-ийн экс удирдлагуудын нэг Ч.Хоролсүрэнгийн хүү Х.Мэгддорж хэмээх эрхэм тодроод байгаа.
Тус бааранд дуучин Агий экс найз залуу болон Мэгддоржийн хамтаар байсан гэнэ. Баарнаас гарах үед Агийтай 2 залуугийн хэн хэн нь хамт явах гэж оролдоод маргалдсан талаар тус сонин мөн мэдээллээ. Ийнхүү сайхан бүсгүйгээс болж, залуус буу шийдэмдээ тулсан гэх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл гарах болсныг тун удахгүй "Мобайль Ньюс" булангаараа тодруулан хүргэх болно.
www.URLAG.mn