Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»XX зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит олон улсын уралдааны гранпри шагналыг Т.Санжаа хүртлээ
Сонгодог урлаг

XX зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит олон улсын уралдааны гранпри шагналыг Т.Санжаа хүртлээ

Урлаг Урлаг23/12/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Сонгодог урлагийн хөгжлийг дэмжигч Ц.Пүрэвдорж сан”-гаас Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, XX зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Ари, романс дуулаачдын олон улсын VI уралдааныг арванхоёрдугаар сарын 13-17-нд зохион байгууллаа.

Өнөө жилийн уралдааны нийт шүүгчдийн бүрэлдэхүүний 80 орчим хувь нь гадаадын мэргэшсэн дуурийн уран бүтээлчид байснаараа онцлог юм. Тодруулбал, Итали, Япон, Орос, Хятадаас олон улсын шүүгчид хүрэлцэн ирж, уралдааныг шүүсэн байна. Энэ жилийн уралдааны гранпри шагналыг цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин, баритон Т.Санжаа хүртжээ.

Түүнчлэн өнөө жил Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, XX зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн мэндэлсний 95 жилийн ой тохиож буй. Мөн Монгол Улсад мэргэжлийн дуучин бэлтгэж эхэлсний дэг сургалт 60 жилийн ойтойгоо золгож байна. Эдгээр тэгш ойг тохиолдуулан Монголоос төрөн гарч байгаа шилдэг авьяаслаг дуучдыг дэлхий дахины шүүгч, уран бүтээлчдэд таниулахад энэхүү уралдааны гол зорилго оршиж буй.

Ари, романс дуулаачдын олон улсын VI уралдааны шилдгүүдийг танилцуулъя.

Эрэгтэй төрөлд

1-р байр: Д.Бат-эрдэнэ /басс/ (ОХУ-ын Владивостокийн Марийнский театрын гоцлол дуучин)

2-р байр: А.Отгонболд /тенор/ (“Улаанбаатар” театрын гоцлол дуучин)

3-р байр: Х.Мөнхтүвшин /баритон/ (“Улаанбаатар” театрын гоцлол дуучин)

Тусгай байр: Б.Монголхүү /басс-баритон/ (ДБЭТ-ын гоцлол дуучин)

Эмэгтэй төрөлд

1-р байр: Дина /сопрано/ (ОХУ-ын дуучин)

2-р байр: О.Оюунцэцэг /сопрано/ (“Улаанбаатар” театрын дуучин)

3-р байр: Б.Үржинханд /сопрано/ (Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин)

Тусгай байр: Б.Уранзолбоо /меццо-сопрано/ (ДБЭТ-ын гоцлол дуучин)

Түүнчлэн шилдэг концертмейстероор Б.Солонго (ДБЭТ), Т.Энхтуул (СУИС), Ү.Уртнасан (ДБЭТ) шалгарч, уралдааны тусгай шагналтнаар Г.Алтанхуяг /басс/ (“Улаанбаатар” театр) тодорчээ. Мөн Ц.Пүрэвдоржийн нэрэмжит шилдэг басс хоолойтны шагналыг Б.Мөрөн /басс/ (“Улаанбаатар” театрын дуучин), өсөх ирээдүйтэй басс хоолойтон шагналыг Н.Бат-эрдэнэ (СУИС-ийн 3-р дамжааны оюутан) хүртсэн байна.

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Хөгжмийн их гүрний элч, төгөлдөр хуурч

05/06/2025
Балет Урлаг

“Оросын эзэн хааны театр”-ын уран бүтээлчид “Хунт нуур” балетыг Монголд тоглоно

05/06/2025
Дуурь Урлаг

Г.Ариунбаатар Испанийн театрт Ж.Вердийн “Аида” дуурьт гоцоллоо

02/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.