Зохиогч: Урлаг

Реалити шоуны од, бизнес эрхлэгч Кайли Женнер дахин цээж томруулах мэс засал хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Өдгөө 29 настай Кайли Женнер өмнө нь цээж томруулах мэс засал хийлгэснээ олон нийтэд нээлттэйгээр хүлээн зөвшөөрч байсан бөгөөд энэ удаа дахин мэс засалд орох талаар ярьсан байна. Тэрбээр “Better Half” подкастад оролцох үеэрээ цээжээ илүү томруулахыг хүсдэг тухайгаа хуваалцжээ. Кайли Женнер мөн хүйсээ цоолж, алмаазан шигтгээтэй гоёл зүүхийг хүсдэг тухайгаа ярьсан байна. Түүний хэлснээр энэ нь шинэ зүйл туршиж үзэх хүсэлтэй нь холбоотой аж. Түүнчлэн Кайли өнгөрсөн онд “TikTok” хэрэглэгчийн асуултад хариулахдаа өмнөх цээж томруулах мэс заслынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байсан юм. Тэрбээр 445…

Read More

Холливудын жүжигчин Эва Лонгориа өөрийн хүү Сантьягод алдарт “Desperate Housewives” буюу “Яахаас буцахгүй эзэгтэй нар” цувралыг үзэхийг хоригложээ. “Desperate Housewives” цувралын Габриэль Солисын дүрээр дэлхий даяар танигдсан Эва Лонгориагийн найман настай хүү Сантьяго нь YouTube болон цахим орчинд ээжтэй нь холбоотой бичлэг, хэсгүүдийг үзсэний дараа “Desperate Housewives” цувралыг бүтнээр нь үзэх хүсэлтэй болсон байна. Гэвч Лонгориа хүүгээ уг цувралыг үзэхэд хараахан тохиромжтой насанд хүрээгүй гэж үзэж байгаа аж. Эва Лонгориа 2004-2012 оны хооронд дэлгэцнээ гарсан “Desperate Housewives” цувралд тоглосон бөгөөд жүжигчнээс гадна продюсер, найруулагч, нийгмийн идэвхтэн гэдгээрээ танигдсан нэгэн юм. Тэрбээр Холливудад 20 гаруй жил ажиллах хугацаандаа дэлгэцийн өмнө болон ард…

Read More

“Харри Поттер” киноны цувралд Драко Малфойн дүрээрээ алдаршсан жүжигчин Том Фелтон киноны төгсгөлд дүрээ насанд хүрсэн байдлаар хэрхэн бүтээснээ дурсаж, өөрийн одоогийн төрхийг 2011 онд дэлгэцнээ гарсан насанд хүрсэн Дракогоос илүү сайхан харагддаг хэмээн хошигножээ. “Harry Potter and the Deathly Hallows – Part 2” киноны төгсгөлд үйл явдал 19 жилийн дараах ирээдүйд шилжиж, Харри Поттер, Рон Уизли, Гермиона Грейнжер болон Драко Малфой нар насанд хүрсэн байдлаар гардаг. Тухайн үед Дракогийн насанд хүрсэн дүр төрхийг бүтээхийн тулд Фелтоны гэр бүлийн гишүүдийн төрхийг хүртэл судалсан байна. Тэрээр гурван ахтай бөгөөд тэдний үсний ургалт, үсний шугам, нүүрний хэлбэрээс гадна аавынхаа төрхийг харж, Драко…

Read More

“Gangnam Style”, “Gentleman”, “That That” зэрэг дэлхийн хэмжээний хит дуунуудын эзэн, Өмнөд Солонгосын алдартай дуучин, продюсер PSY (Пак Жэ Сан) Монголын үзэгчидтэй анх удаа уулзах гэж байна. Тодруулбал, Өмнөд Солонгосын алдартай дуучин, продюсер PSY ирэх есдүгээр сарын 19-нд Улаанбаатар хотноо бүрэн хэмжээний “Super Concert: Special” тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт зохион байгуулах албан ёсны шийдвэр гарч, бэлтгэл ажил эхэлснийг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ. Мөн уг тоглолтыг “Evandis Entertainment” болон “NW Entertainment” хамтран зохион байгуулж байгаа бөгөөд үзэгчдэд 16-аас дээш байх шаардлага тавьж байгаа юм байна. Хэрвээ 16 насанд хүрээгүй үзэгчид байвал зөвхөн эцэг эх, асран хамгаалагчийн хамт нэвтрэх журмыг мөрдүүлэх аж.

Read More

Холливудад өөрийн гэсэн байр суурийг хэдийнэ бий болгосон Америкийн жүжигчин, стэнд-ап комедиан Крис Такер өнөөдөр 55 нас хүрч байна. Кристофер Такер 1971 оны наймдугаар сарын 31-нд АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотод төржээ. Түүний эцэг Норрис Такер, эх Мэри Луиз Такер нар цэвэрлэгээний үйлчилгээний бизнес эрхэлдэг байсан байна. Такер ахлах сургуулиа төгсөөд энтертайнментын салбарт карьераа хөөхөөр Лос-Анжелес руу нүүжээ. Түүний анхны уран бүтээлийн зам киноноос бус, стэнд-ап комеди-гоос эхэлсэн. 1990-ээд оны эхээр HBO-ийн алдарт “Def Comedy Jam” шоунд тогтмол оролцож, хурдан хэмнэлтэй, эрч хүчтэй хошигнолоороо үзэгчдийн анхаарлыг татжээ. Түүний инээдмийн хэв маягт Эдди Мёрфи, Ричард Прайор зэрэг алдарт комедианууд ихээхэн нөлөөлсөн…

Read More

Египетийн баруун нутгийн Бахария баян бүрдээс археологичид ойролцоогоор 2500 жилийн настай эртний сүмийн цогцолборын үлдэгдлийг олж илрүүлжээ. Уг олдворыг “Аль-Каср Аль-Кадим” (“Хуучин ордон”) сүмийн орчмоос илрүүлсэн бөгөөд манай эриний өмнөх 664-525 онд Египетийг захирч байсан 26 дугаар угсааны хаанчлалын үед хамаарах аж. Египетийн Аялал жуулчлал, эртний олдворын яамнаас мэдээлснээр, тус улсын Эртний олдворуудын дээд зөвлөлийн судалгааны багийнхан элсэн чулуун байгууламжийн үлдэгдэл, Фараон I Псамтикийн нэр, цол хэргэмийг сийлсэн чулуун блокууд болон бусад хэд хэдэн олдворуудыг илрүүлсэн байна. Шинээр илрүүлсэн олдворууд нь түүхийн янз бүрийн үед тухайн бүс нутгийн засаг захиргааны томоохон төвүүдийн нэг байсан энэхүү цогцолбор нь түүх, шашны чухал…

Read More

Их Британи, АНУ, Хятад, Испанийн эрдэмтдээс бүрдсэн олон улсын судалгааны баг ойролцоогоор 324 сая жилийн өмнө амьдарч байсан эртний шавжийн шинэ төрөл зүйл илрүүлжээ. Уг олдвор шавжууд усан орчноос хуурай газрын амьдралд нэг дор бус, аажмаар дасан зохицсон болохыг харуулах чухал баримт болж байна. АНУ-ын Техас мужаас олдсон уг шавжийг Чоша прекурсор (Chosha praecursor) хэмээн нэрлэсэн байна. Судлаачдын тогтоосноор энэ шавж орчин үеийн шавжуудын нэгэн адил цээжний хэсэгтээ алхах зориулалттай гурван хос хөлтэй байжээ. Харин хэвлийн хэсэгтээ усанд хөдөлгөөн хийхэд зохицсон олон үет нэмэлт хөл, сэлүүр хэлбэрийн бүтэц хадгалсан байсан нь онцлог аж. Энэ бүтэц нь Чоша прекурсор бүрэн хуурай…

Read More

БНХАУ-ын ӨМӨЗО-ны уламжлалт анагаах ухааны “Мөнгөн зүү” сан, Монгол Улсын “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл хамтран зохиосон байгуулсан уламжлалт анагаах ухаан, ерөөс эмч, эмнэлгийн албаны тухай сэдэвт яруу найргийн наадамд ирсэн бүтээлийг шалгаруулан, эмхэтгэл болгон хэвлүүлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2026 онд дэвшүүлсэн уламжлалт анагаах ухааны онол, арга зүйд тулгуурлан ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилго бүхий “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” боловсруулж хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгож, эрүүл мэнд, боловсрол, эрдэм шинжилгээний байгууллага, хамт олон, эрдэмтэн судлаач нарт Монголын уламжлалт анагаах ухааны үнэт зүйл, өв соёлыг эрхэмлэн хамгаалах, судлан шинжлэх, гүнзгийрүүлэн хөгжүүлэх,…

Read More

Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэлийн нэрэмжит сангаас Монгол Улсын Консерваторын оюутнуудад тэтгэлэг олголоо. Тус тэтгэлгийг 2025 онд дөрвөн оюутан хүртэж байсан бол энэ жил таван оюутанд олгож байгаагаараа онцлог байна. Энэ жилийн тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа наймдугаар сарын 12-нд Үндэсний их театрт болсон бөгөөд Ч.Батцэнгэл агсны хань Жон Грей, том охин Сарнай буюу Sarnai Tessitore, бага охин Aleona Sehcion нар оюутнуудад гардуулсан юм. Тус сангийн гол зорилго нь ирээдүйд бүжигчин болохоор суралцаж буй оюутан залууст сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх, сайн уран бүтээлч болон төлөвшихөд нь чиглэдэг байна. Түүнчлэн Ч.Батцэнгэл сангаас Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан мэргэжил нэгт эмэгтэйчүүд, Дэлхийн бүжгийн өдрөөр…

Read More

Бүгд Найрамдах Киргиз Улсын Иссык-Куль нуурын хөвөөнөө өнөөдөр /2026.08.31/ “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадамд ээхэлж байна. Тус наадамд манай улсаас Улсын филармонийн “Морин хуурын чуулга”-ын флейт хөгжимчин, “Баянмонгол чуулга”-ын дуучин Б.Одмандах өрсөлдөх юм. Жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг энэ жил Киргизстан Улс дэлхийн нүүдэлчдийн VI дахь наадмын соёлын хөтөлбөр болон түүнтэй холбоотой арга хэмжээнүүдийн хүрээнд зохион байгуулах юм. Оролцогчид хоёр төрлөөр өрсөлдөнө. “Ethno Hit” (үндэсний хит) төрөлд үндэсний хэл дээрх бүтээлүүдийг орчин үеийн найруулгатайгаар толилуулах бол,  “World Hit” (дэлхийн хит) төрөлд олон улсын шилдэг бүтээлүүдийг өөрийн гэсэн өвөрмөц найруулга, тайлбартайгаар…

Read More