Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Sinners” кино нээлтийн долоо хоногтоо орлогоороо тэргүүллээ
Гадаад мэдээ

“Sinners” кино нээлтийн долоо хоногтоо орлогоороо тэргүүллээ

Урлаг Урлаг22/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Уорнер Брос” кино компанийн шинэ бүтээл болох “Sinners” буюу “Нүгэлтнүүд” кино Хойд Америкийн кино театруудаас нээлтийн долоо хоногтоо 45.6 сая ам.долларын орлого олж, тэргүүлээд байна.

Найруулагч Райн Куглерын аймшгийн төрөл жанрын уг шинэ бүтээлд Холливудын жүжигчин Майкл Б.Жордан ихэр ах дүү хоёрын дүрийг бүтээжээ. Мөн уг киноны гол дүрүүдэд жүжигчин Хэйли Стейнфельд, Жак О’Коннелл, Делрой Линдо, Ли Жун Ли нар тогложээ.

Үйл явдал нь 1930-аад оны Америкийн өмнөд нутагт өрнөдөг энэхүү кино мөн шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа юм. Кино шүүмжийн “Rotten Tomatoes” вэбсайт уг кинонд нэлээд өндөр буюу 98 хувийн үнэлгээ өгсөн бол “Cinemascore” вэбсайт “Нүгэлтнүүд” кинонд А үнэлгээ өгчээ.

Кино шүүмжлэгчид тус киног баялаг сэдэвтэй, гайхалтай өнгө будаг, зураг авалттай, жүжиглэлт болон найруулга сайтайгаас гадна мөн киноны хөгжмийг бичсэн Людвиг Гөранссоны бүтээлийг өндрөөр үнэлэн, магтан сайшаажээ. “Нүгэлтнүүд” кино Хойд Америкийн бүсийн кинотеатруудаас 45.6 сая ам.долларын орлого олсон бол олон улсаас 15.6 сая доллар буюу нээлтийн долоо хоногтоо нийт 61.2 сая ам.долларын орлого олсон байна.

Сонирхуулахад, “Нүгэлтнүүд” кино нь найруулагч Райн Куглер, жүжигчин Майкл Б.Жордан нарын тав дахь удаагийн хамтрал ажээ. Тэд өмнө нь “Fruitvale Station”, “Creed”, “Black Panther” болон “Black Panther: Wakanda Forever” гэсэн дөрвөн кинонд хамтран ажиллаж байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Жаафар Жексон “Миний үүрэг бол дүрдээ бэлтгэлээ сайтар хангах” гэв

23/10/2026
Кино Урлаг

Жүжигчин Ариана буюу Г.Ариунболор Германы “RTL” телевизийн олон ангит цуврал кинонд тоглож байна

23/10/2026
Кино Урлаг

Найруулагч Ч.Хоролдоржийн “Цагаан хадны өнгө” кино “Улаанбаатар” кино наадмаас дөрвөн шагнал хүртлээ

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Жаафар Жексон “Миний үүрэг бол дүрдээ бэлтгэлээ сайтар хангах” гэв

23/10/2026

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.