Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуурь»ФОТО: Буриадын театрынхан ”Кармен” дуурийг толилууллаа
Дуурь

ФОТО: Буриадын театрынхан ”Кармен” дуурийг толилууллаа

Урлаг Урлаг28/04/2025Шинэчлэгдсэн:28/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ОХУ-ын Буриадын Дуурь, бүжгийн эрдмийн театрын шилдэг уран бүтээлчид Монгол Улсад ирж, УДБЭТ-ын тайзнаа “Кармен” дуурь болон гала концертоо толилууллаа.

Монголын УДБЭТ-ын хамт олон 2025 онд ОХУ-ын Буриадын Дуурь, бүжгийн эрдмийн театртай олон үйл ажиллагаанд хамтран ажиллахаар санамж бичиг байгуулаад буй.  Үүний эхлэл болгож 2025 оны дөрөвдүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд УДБЭТ-ын хамт олон Буриадын Дуурь, бүжгийн эрдмийн театрт 110 хүний бүрэлдэхүүнтэй айлчлан очиж, Ж. Верди “Аида” дуурь, “Гала концерт”-оо амжилттай тоглоод ирсэн бол энэ удаа ОХУ-ын Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчдийн Ж.Бизегийн “Кармен” дуурийг дөрөвдүгээр сарын 25-нд, “Гала тоглолт”-оо дөрөвдүгээр сарын 27-нд Монголын тайзнаа толилууллаа.

Нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй Буриадын уран бүтээлчдийн тоглолтод ОХУ-ын Гавьяат жүжигчин Билигма Ринчинова, Буриад улсын Ардын жүжигчин Н.Мөнхзул, Буриад улсын Ардын жүжигчин Эдуард Жагбаев, Буриад улсын Ардын жүжигчин Ольга Жигмитова, Буриад улсын Гавьяат жүжигчин Елена Мохосова, Буриад улсын Гавьяат жүжигчин Дамба Занданов, Буриад улсын Гавьяат жүжигчин Мэргэн Санданов, гоцлол дуучин, Олон Улсын уралдааны шагналт Валерия Андреева, Олон Улсын уралдааны шагналт Жамсо Бамбагаев, гоцлол дуучин Надмит Надмитов, Олон Улсын уралдааны шагналт Оюна Дарижапова нарын уран бүтээлчид оролцов.

ОХУ-ын Буриадын Дуурь бүжгийн театр нь 1939 онд байгуулагдаж, 1949 онд “Эрдмийн театр” цол хүртжээ.

УДБЭТ-ын хамт олон 2025 онд өөрийн тайзнаа Буриадын Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчидтэй хамтран тоглох уран бүтээлүүдийн эхнийх нь ийн Ж.Бизе “Кармен” дуурь, “Гала концерт” байсан бол ирэх зургадугаар сард П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг хоёр улсын уран бүтээлчид хамтран тоглохоор бэлтгэж байгаа ажээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Балет Урлаг

“Ромео, Жульетта” балет арваннэгдүгээр сарын 6, 8-нд тайзнаа амилна

15/10/2026
Сонгодог урлаг Урлаг

Э.Амартүвшин дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр байна

14/10/2026
Сонгодог урлаг Урлаг

Улсын филармонийн “Best of Overture” концертыг удирдаач Б.Анар “дохино”

13/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Зураач П.Байгаль “Дээд эс” бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ нээлээ

18/10/2026

Шон Комбс толгойдоо гэмтэл авчээ

17/10/2026

“Оскар”-ын хоёр удаагийн шагналт Хилари Свонк гурав дахь хүүхдээ хүлээж байна

17/10/2026

Хип хоп хөгжмийн ертөнцийг өөрчилсөн реппер Эминем өнөөдөр 54 нас хүрч байна

17/10/2026

Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат тайзнаа эргэн ирнэ

17/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.