Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Sinners” киноны амжилт үргэлжилсээр байна
Гадаад мэдээ

“Sinners” киноны амжилт үргэлжилсээр байна

Урлаг Урлаг29/04/2025Шинэчлэгдсэн:29/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүүлийн жилүүдэд гарсан хамгийн сонирхолтой бөгөөд аймшигтай цус сорогчийн тухай бүрэн хэмжээний кино хэмээн нэрлэгдээд байгаа “Sinners” кино нээлтээ хийсэн өдрөөсөө хойш ашиг орлогоороо “Box оffice”-ийг тасралтгүй тэргүүлсээр байна. Тодруулбал, тус бүтээл нь нээлтээ хийсэн хоёр дахь долоо хоногтоо 45 сая ам.долларын ашиг олсон нь эхний долоо хоногтойгоо харьцуулахад ердөө зургаан хувийн бууралттай байжээ. Энэхүү үйл явдал нь кино урлагийн түүхэнд ховорхон тохиох амжилтын нэгээр бүртгэгдсэн ба франчайз бус атлаа баярын улиралд ч гараагүй байж ийнхүү амжилттай байгаа нь үзэгчид төдийгүй кино шүүмжлэгчдийн анхаарлыг багагүй татаад байгаа юм.

Мэдээж “Sinners”-ийн гайхалтай амжилтад гол дүр бүтээсэн жүжигчид болон киноны зохиол нөлөөлсөн нь гарцаагүй. 19 дүгээр зууны төгсгөлд, нууцлаг уур амьсгалтай нэгэн жижиг хотод өрнөх аймшигт түүхийг өгүүлэх тус кинонд жүжигчин Майкл Б.Жордан хоёр дүрд буюу ихэр ах дүүсийн дүрийг бүтээсэн гэдгээрээ онцлог болжээ.

Кино шүүмжлэгчдийн таамаглаж буйгаар, хүчирхэг найруулга, өвөрмөц зохиол, жүжигчдийн гайхамшигтай тоглолт зэрэг нь “Sinners” киног ирэх “Оскар”-ын наадамд нэр дэвших магадлалтай болгож байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Кит Харингтон “Harry Potter” цувралд дүр бүтээхээр боллоо

25/08/2026
Кино Урлаг

Парисын ойролцоо “Dragon Ball Z”-ийн сэдэвтэй парк барина

25/08/2026
Кино Урлаг

31 дэх удаагийн Бусаны олон улсын кино наадмын дэргэдэх Азийн кино контентын маркетын цахим кино үзвэрт бүтээл хүлээн авна

25/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жисү ирэх сарын 4-нд шинэ уран бүтээлээ толилуулна

25/08/2026

Ким Су Хён 17 сарын дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

25/08/2026

Кит Харингтон “Harry Potter” цувралд дүр бүтээхээр боллоо

25/08/2026

Парисын ойролцоо “Dragon Ball Z”-ийн сэдэвтэй парк барина

25/08/2026

Хиймэл оюуны компаниуд хуучин номуудыг “ангуучилж” эхэлжээ

25/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.