Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Evanescence” хамтлаг 2026 оны эхээр шинэ цомгоо гаргахаар төлөвлөжээ
Гадаад мэдээ

“Evanescence” хамтлаг 2026 оны эхээр шинэ цомгоо гаргахаар төлөвлөжээ

Урлаг Урлаг01/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гранж, готик рок урсгалаар алдаршсан “Evanescence” хамтлаг 2026 оны эхээр шинэхэн студийн цомгоо гаргахаар ажиллаж буйгаа дуулгалаа. Хамтлагийн гоцлол дуучин Эми Ли Нью Жерси мужийн “WDHA-FM” 105.5 радиогийн ярилцлагад оролцох үеэрээ шинэ уран бүтээлийн талаарх сүүлийн үеийн мэдээллийг хуваалцсан юм.

“Afterlife” хэмээх синглээ “Netflix”-ийн “Devil may cry” цувралын хүрээнд гаргасан бөгөөд Эми Ли “Бид шинэ цомгийнхоо эхний дуунууд дээр ажиллаад эхэлсэн” хэмээн дурдсан байна.

Тэрбээр цааш нь “Ковидын цар тахлын үед бид дөрвөн дуу бэлэн болгоод байсан ч цомог бүрэн дуусаагүй байлаа. Тиймээс бид дуунуудаа шууд цацаж эхэлсэн. Энэ нь тухайн үеийн нөхцөлд бол таарсан явдал л даа. Уран бүтээлээ хуваалцаж, шууд хүлээлтгүй хүргэх мэдрэмж үнэхээр гайхалтай байсан. Энэ жил ч мөн бид зарим дуунуудаа бэлэн болмогц цацах, цомгийн гадуур тусгай төслүүд гаргах бодолтой байгаа. Харин цомгийг бүтнээр нь 2026 оны эхээр цацах төлөвтэй байна” хэмээн онцолсон юм.

2003 онд “Bring me to life” дуугаараа дэлхий даяар шуугиан тарьж, “Fallen” цомгоороо олон улсын хөгжмийн ертөнцөд хүчтэй нэвтэрсэн “Evanescence” өнөөдөр ч оргил амжилтаа үргэлжлүүлж байна. Шинэхэн “Afterlife” синглийг Эми Ли хөгжмийн продюсер, уран бүтээлч Алекс Сеаверын хамт бичсэн бөгөөд энэ дуу нь цацагдсанаасаа хойших хэдхэн долоо хоногийн дотор олон төрлийн платформуудаар 30 сая гаруй хандалт авч, “Evanescence” хамтлагийн хамгийн хурдан амжилтад хүрсэн сингл болсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026
Дуу хөгжим Урлаг

Ардын жүжигчин С.Жавхлан “Самандын хүү” тоглолтоо толилуулна

22/10/2026
Дуу хөгжим Урлаг

Шакира түүхэнд шинэ амжилт тогтоолоо

21/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

24/10/2026

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Жаафар Жексон “Миний үүрэг бол дүрдээ бэлтгэлээ сайтар хангах” гэв

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.