Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Шинэ Харри Поттерийн зургийг анх удаа дэлгэлээ
Гадаад мэдээ

Шинэ Харри Поттерийн зургийг анх удаа дэлгэлээ

Урлаг Урлаг16/07/2025Шинэчлэгдсэн:16/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Стриминг үйлчилгээний “HBO Max” платформоос шидтэн хүү Харри Поттерын тухай цуврал хийхээр болсноо YouTube хуудсаараа дамжуулан албан ёсоор зарласан. Энэхүү цуврал нь нийт долоон бүлэг үргэлжлэх бөгөөд тус бүр Жоан Роулингийн боть номон дээр суурилсан аж. Төслийн гүйцэтгэх продюсерын ажлыг Нил Блэр, Рут Кенли-Леттс, Жоан Роулинг нар хариуцахаар болоод буй.

Харри Поттерын тухай цувралд Альбус Дамблдорын дүрд жүжигчин Жон Литгоу, Северус Снейпийн дүрд Паапа Эссиеду, профессор Макгонагалд Жанет Мактир, профессор Квиринус Квирреллд Люк Таллон, Хагридын дүрд Ник Фрост, Аргус Филчид Пол Уайтхаус нарын жүжигчид тоглохоор сонгогдоод буй юм.

Харин цувралын гол дүрүүд болох шидтэний сургуулийн шинэхэн элсэгчид болох Харри Поттер, Хермионе Грэнжер, Рон Уисли нарын дүрд Доминик МакЛафлин, Арабелла Стантон, Аластайр Стоут тоглохоор сонгогджээ. Гол дүрийн гурван жүжигчин 9-11 насны хүүхдүүд юм.

Өнгөрсөн жил эхэлсэн гол дүрийн жүжигчдийн сонгон шалгаруулалтад ойролцоогоор 30 000 гаруй хүүхэд оролцсон байна. Сонгон шалгаруулалт явуулсан албаны төлөөлөгчид албан ёсны мэдэгдэлдээ шалгарсан хүүхдүүдийн жүжиглэх авьяас онцгой байсан гэдгийг тодотгожээ.

Тэгвэл тус цувралын Харри Поттерын хамгийн анхны зургийг “HBO Max”-аас задаллаа.

Сонирхуулахад, уг цувралд зориулан бичил хот байгуулахаар болжээ. Тодруулбал, цувралын зураг авалтад зориулсан бичил хотыг 1.25 тэрбум ам.доллароор босгох тухай “Collider” хэвлэл мэдээлжээ.

Түүнчлэн цувралын зураг авалт 2026 онд эхлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 2027 онд үзэгчдийн хүртээл болгохоор товлоод байгаа аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Эллен Бёрстин Венецийн кино наадмын хүндэтгэлийн “Алтан арслан” шагнал хүртлээ

08/09/2026
Дуу хөгжим Урлаг

“Сайн уу, амьдрал минь: Зүрх уучил” уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно

08/09/2026
Кино Урлаг

Сюзан Сарандон улс төрийн үзэл бодлоосоо болж киноны дүрүүдээ алдсаар байна

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Bad Bunny “Super Bowl”-ын хагас цагийн шоугаараа анхны “Эмми” хүртлээ

08/09/2026

Селин Дионыг харахын тулд шүтэн бишрэгчид нь Парист хонож байна

08/09/2026

Эллен Бёрстин Венецийн кино наадмын хүндэтгэлийн “Алтан арслан” шагнал хүртлээ

08/09/2026

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026

“Сайн уу, амьдрал минь: Зүрх уучил” уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно

08/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.