2025 оны долдугаар сарын 17-ны орой цацагдсан “M! Countdown” хөгжмийн нэвтрүүлгийн энэ долоо хоногийн шилдэг тайзны өрсөлдөөн төрөлд “Blackpink” хамтлаг шинэ уран бүтээл болох “Jump” дуугаараа тэргүүлж, ялалт байгууллаа. Тэд долдугаар сарын 17-ны шууд дамжуулалтын үеэр “Jump” дуугаа амьд тоглолтоор үзэгчдэд хүргэсэн юм.
“Jump” дуу нь “Blackpink” хамтлагийн 2025 онд гаргасан шинэ бүтээл бөгөөд гарсан даруйдаа олон улсын хөгжмийн чартуудад дээгүүр байр эзэлж, дэлхий даяар хит болоод байгаа юм.
“Blackpink” хамтлагийн гишүүд фэнүүддээ хандан:
“Биднийг үргэлж дэмждэг та бүхэндээ баярлалаа. Цаашид ч та бүхнийхээ хайр, дэмжлэгт хариу болгож илүү чансаатай, олон гайхалтай уран бүтээлээр уулзана аа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.