Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Киноны нүүдэл” төслийн шилдгүүдийг шалгарууллаа
Кино

“Киноны нүүдэл” төслийн шилдгүүдийг шалгарууллаа

Урлаг Урлаг24/07/2025Шинэчлэгдсэн:24/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Олон улсын кино хөгжүүлэлт, өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 7-ны өдөр “Чингис хаан” үндэсний музейд болж, олон улсын шүүгчид болон кино урлагын салбарынхан оролцлоо. Уг хэлэлцүүлэг нь “Киноны нүүдэл” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан юм.

Тус хөтөлбөрийг залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг дэлхийн зах зээлд өрсөлдүүлэхэд түлхэц болох зорилгоор анх Монгол Улсад 2023 онд  “Киноны нүүдэл” хөтөлбөрийг үүсгэн байгуулагч Б.Номинтуяа Кино урлагийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.

Энэ талаар “Киноны нүүдэл” хөтөлбөрийг үүсгэн байгуулагч Б.Номинтуяа “Эхний жилдээ олон улсын хамтын ажиллагаа, продюсеруудтай хамтран ажиллах тал дээр түлхүү анхаарч ажилласан. Харин хоёр дахь удаагаа зохион байгуулахдаа урт хугацаанд уран бүтээлчдээ хөгжүүлэх зорилгоор АНУ-ын “Сандэнс” кино наадамтай хамтран онлайнаар хичээллэдэг платформ дээр “Киноны нүүдэл” гэх цонх нээж, монголчуудад зориулан монгол орчуулга бүхий сургалтын хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Үүн дээр үндэслэн уран бүтээлчид ойролцоогоор 10 сарын хугацаанд шат дараалласан сургалтуудад хамрагдаж, төслөө хөгжүүлсэн. Хөтөлбөрт анх 56 уран бүтээлч хамрагдснаас 37 төсөл хүлээн авч, үүнээсээ 10 төслийг шалгаруулсан байгаа. Сонголтын хувьд уран сайхны кино, баримтат кино, анимейшн, богино кино гэсэн төрлүүдээс сонгосон” гэлээ.

Уг хөтөлбөр нь кино урлагийн салбарт шинээр гарч ирж буй залуу үран бүтээлчдийг дэмжих, тэдэнд олон улсын кино салбарын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах гээд томоохон боломжийг нээж өгч буйгаа онцлог, давуу талтай юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд тус хөтөлбөрт хамрагдаж, сонгогдсон 10 уран бүтээлчид сертификат гардуулан, шилдэг хоёр төслийг шалгаруулсан юм. Шилдэг төслүүдээр найруулагч Б.Тамирын “Жинжийгийн төрсөн өдөр”, Д.Золбаярын “Цасхан” анимейшн тус тус шалгарлаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны 25 жилийн ойгоор найруулагчаа дурсав

04/08/2026
Кино Урлаг

Криштиану Роналду олон ангит кинонд дүр бүтээнэ

04/08/2026
Кино Урлаг

Жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин Билли Боб Торнтон 71 нас хүрлээ

04/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны 25 жилийн ойгоор найруулагчаа дурсав

04/08/2026

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026

Инээдмийн жүжигчин Жимми Крикет 80 насандаа таалал төгсжээ

04/08/2026

Криштиану Роналду олон ангит кинонд дүр бүтээнэ

04/08/2026

Жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин Билли Боб Торнтон 71 нас хүрлээ

04/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.