Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Намар нээлтээ хийх онцлох найман кино
Гадаад мэдээ

Намар нээлтээ хийх онцлох найман кино

Урлаг Урлаг25/07/2025Шинэчлэгдсэн:26/07/2025Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ирэх сард дэлхий нийтээр нээлтээ хийхээр товлосон бүтээлүүд дундаас хамгийн сонирхолтой, үзэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд буй онцлох найман киноны тухай уншигчдадаа хүргэж байна.

NO OTHER CHOICE

Найруулагч | Пак Чан Вүк

Пак Чан Вүкийн шинэхэн уран бүтээл болох “No Other Choice” үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа билээ.

Солонгосын шинэ давалгааны найруулагчдын нэг Пак Чан Вүкийг үзэгчид “Oldboy”, “The Thirst”, “The Handmaiden” зэрэг бүтээлүүдээр нь андахгүй мэднэ. Түүний 2003 онд бүтээсэн “Oldboy” бүтээл нь солонгосын төдийгүй дэлхийн кино урлагт шинэ тэсрэлт болж Каннын наадмын Гранд болон дэлхийн томоохон кино наадмуудаас нийт 43 удаа шагнал хүртсэн юм.

Тэрээр “No Other Choice” -г Дональд И.Уэстлэйкийн “Сүх” хэмээх нууцлаг романаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд гол дүрд нь өмнөд солонгосын кино ертөнцийн одууд болох Ли Бён Хун, Сон Е Жин нар тоглосон байна. Энэ нь тус жүжигчдийн анхны хамтрал гэдгээрээ онцлогтой. Мөн Ча Сын Вон, Пак Хи Сун, Юн Га И нар тогложээ.

PREDATOR: BADLANDS

Найруулагч | Дэн Трахтенберг

Элле Фанниг, Димитриус Шустер-Колоаматанги нарын гол нь дүрд нь тоглосон цоо шинэ Предатор эргэн ирлээ. “Бадландс” кино нь алс холын гараг дээр, ирээдүйд өрнөж буй үйл явдлыг харуулна.

Овгоосоо хөөгдсөн залуу махчин санамсаргүйгээр холбоотон олж, найз нөхдөө хайх аялалд гардаг. Тус бүтээл нь түгшүүр, тулааны онцгой хэсгүүдээрээ алдартай Предатор франчайзын сүүлийн анги юм.

Үйл явдал нь Бадландсийн бартаа саад бүхий өршөөлгүй харгислалаар дүүрэн газар нутагт өрнөх бөгөөд элит хөлсний цэргүүд урьд өмнө харж байгаагүй үхлийн амьтантай тулгарах болно.

MORTAL KOMBAT 2

Найруулагч | Саймон МакКуоид

Хамгийн сүүлийн хувилбар үзэгчдэд хүрснээс хойш дөрвөн жилийн дараа “Mortal Kombat” эргэн ирж байна. Киноны трейлэр цацагдсанаас хойш үзэгчдийн хүлээлт өндөр болсон бөгөөд энэ удаад үхлийн тулааны тэмцээн бодит ахуйд өрнөх юм.

Үүнээс гадна Карл Урбан, Аделин Рудольф, Тати Габриэль нар тоглосон нь олны анхаарлыг татаад байна.

Эхний ангид тулаанч Коул Янг гарал үүслээ олж мэдэхийн сацуу хүн дэлхийг аврах хувь тавилантай төрснөө ойлгож, бусад тэмцэгчдийн хамт дайснуудын эсрэг сөрдөг. Харин энэ удаад Янг холбоотнуудынхаа хамтаар хүн төрөлхтний хувь заяаг шийдэх аюултай тэмцээнд оролцох юм.

EDEN

Найруулагч | Рон Ховард

Шинэ нийгэм бүтээх оролдлого, бүтээж буй сэдвийг хөндсөн уран зөгнөлт бүтээлүүд олон. Харин тэрхүү оролдлогын явцад хүн төрөлхтөнд юу хамгийн ихээр бэрхшээл болж, аюул заналхийлдаг талаар эргэцүүлсэн нь цөөн. Оскарын шагналт найруулагч Рон Ховардын ээлжит бүтээл чухам эл санааг хөнджээ.

Галапагосын алслагдсан арал руу нүүж, шинэ амьдрал эхлүүлэхийг оролдсон хэсэг бүлэг хүмүүсийн тэмцлээс киноны үйл явдал үүднэ. Европын цөөн хэдэн оршин суугч шинэ соёл иргэншил бүтээхээр Эквадорын Галапагос дахь Флорнеана аралд очжээ. Гэхдээ тэдний амьд үлдэх тэмцэл байгалийн гамшиг, эсвээс ямар нэгэн хүчирхэг араатан амьтны аюулаас үүдсэнгүй. Чухам хэрхэснийг Ховардын бүтээсэн дүрүүдээс үзсэн нь илүү утга учиртай болов уу.

Гол дүрүүдэд Жуд Лоу, Ана де Армас, Ванесса Кирби, Даниел Брюль нар тогложээ.

FREAKIER FRIDAY

Найруулагч | Ниша Ганатра

Рок охин, хатуу, заримч ээж хоёр хятад ресторанд ер бусын нэгэн жигнэмэг идсэнээр тэдний бие солигдоно. Уг бүтээл нь 2003 онд үзэгчдэд хүрсэн ижил нэрт киноны үргэлжлэл юм. Гэр бүлийн харилцаа, тэр дунд ээж, аав болон үр хүүхдийн ойлголцлын талаар өгүүлнэ.

Бид бусдын хүсэл сонирхлыг хүлээн зөвшөөр, дэмжиж чаддаг уу? Энэ талаар ихэнхдээ яриад л өнгөрчих нь бий. Харин тус бүтээл бусдын хүсэл сонирхлыг хүлээн зөвшөөрч, дэмжих нь хэчнээн чухал болохыг үзэгчдэд сануулна.

Ирэх сард нээлтээ хийх уг кинонд Марк Хармон, Кристина Видал зэрэг эхний ангийн ихэнх уран бүтээлчид тоглохоор болсноос гадна Линдсей Лохан эргэн ирэх юм.

WICKED: FOR GOOD

Найруулагч | Жон М.Чү

Өнгөрсөн жил Озын шулмуудын талаар өгүүлэх тус киноны эхний анги үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Найруулагч Жон М.Чү киног хоёр бүлэгт хувааж бүтээхээр болсон нь хүмүүсийг эргэлзээнд хөтөлж байсан боловч эхний анги амжилттай болж IMDb дээр 7.4 үнэлгээг авсан юм.

Арьсны өнгөнөөсөө бол гадуурхагдсан шидтэн Эльфаба хэрхэн үзэсгэлэнт охин Глиндатай нөхөрлөж, эцэстээ нэг нь сайн шидтэн, нөгөө нь хорон санаат болсон талаарх түүхийг уг бүтээлд өгүүлдэг.

Энэ удаа Эльфаба Озыг бүхэлд нь өөрчлөхийн тулд Глиндатай дахин нэгдэх хэрэгтэй болно.

AFTER THE HUNT

Найруулагч | Лука Гуадагнино

Нора Гарреттын зохиолыг нь бичиж, Гуадагниногийн найруулсан ээлжит триллер төрлийн бүтээл үзэгчдийн анхаарлыг татаж байгаа билээ. Гол нь киноны үйл явдал ямар нэгэн уран зөгнөл, хийсвэрийн биежилтгүйгээр амилснаараа онцлогтой.

Бидний амьдралын дотоодод асуудлуудын сүүдэр хэрхэн үүсэж, чимээгүйхэн арилдаг вэ? Гол нь сүүдэр арилах хүртэл тэмцэх ёстой болдог.

Алма Олссон бол их сургуулийн нэр хүндтэй профессор юм. Гэтэл түүний шавь Мэгги нь багшийнхаа ойр дотны нэгэн болох Хэнк гэгч эмэгтэйг өөрт нь хохирол учруулсан гэж мэдэгдэхийн сацуу гомдол гаргаснаар үйл явдал цааш үргэлжилнэ.

Уг кинонд алдарт жүжигчин Жулиа Робертс болон Эндрю Гарфилд, Майкл Стульбарг, Айо Эдебри, Хлое Севинни нар тогложээ.

THE WILD ROBOT 2

Найруулагч | Крис Сандерс

Багачуудын хайртай ухаалаг, сайхан сэтгэлт робот үнэг найзын хамт эргэн ирэхээр болжээ. Тэнгисийн ослоос аврагдсан робот эзгүй арал дээр бусад амьтдын дунд аж төрөх ёстой болдог. Түүний гэр бүл нь хүмүүс бус амьтад байх билээ.

“How to Train Your Dragon”, “Lilo & Stitch” зэрэг алдартай бүтээлүүдийн найруулагч Крис Сандерсийн зохиолыг нь бичиж, найруулсан уг кино бүх насныханд зориулсан сэтгэл хөдөлгөм, халуун дулаан агуулга бүхий уран бүтээл юм.

Киноны гол дүрд Педро Паскаль, Лупита Ньонго, Билл Найи зэрэг уран бүтээлчид дуу оруулжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Avatar” киноны гуравдугаар анги арванхоёрдугаар сарын 19-нд кино театруудаар нээлтээ хийнэ

26/07/2025
Гадаад мэдээ Урлаг

Алдарт “Пингу” хүүхэлдэйн цуврал эргэн ирнэ

26/07/2025
Гадаад мэдээ Урлаг

IVE хамтлаг тайзнаа эргэн ирэхээр бэлтгэлдээ оржээ

25/07/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Avatar” киноны гуравдугаар анги арванхоёрдугаар сарын 19-нд кино театруудаар нээлтээ хийнэ

26/07/2025

Алдарт “Пингу” хүүхэлдэйн цуврал эргэн ирнэ

26/07/2025

“Icetop”, “Niciton” хамтлагийн хамтарсан шинэ уран бүтээл

26/07/2025

Хараа голоос эртний чулуун тээрмүүд олджээ

26/07/2025

Намар нээлтээ хийх онцлох найман кино

25/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.