Жеймс Камероны алдарт “Avatar” киноны гуравдугаар анги болох “Avatar: Fire and Ash” энэ оны арванхоёрдугаар сарын 19-нд кино театруудаар нээлтээ хийх гэж байна. Уг киноны эсрэг талын гол дүр болох Varang-ийн анхны төрхийг саяхан танилцуулсан бөгөөд уг дүрийг жүжигчин Oona Chaplin бүтээж байна. Тэрбээр “Ash” овгийн төлөөлөл ба Jake Sully-ийн гол дайсан болон гарч ирэх аж.
2009 онд анх нээлтээ хийсэн “Avatar” кино шинжлэх ухааны уран зөгнөлт төрлийн бүтээлүүдийн түүхэнд шинэ хуудас нээж, дэлхий даяар шуугиулж байсан түүхтэй. Pandora гариг дээр өрнөх энэхүү түүх нь байгаль, хүн төрөлхтөн болон харийн соёлын хоорондын харилцаа, зөрчлийг хөндөн харуулдаг. 2022 онд цувралын хоёрдугаар анги болох “Avatar: The Way of Water” үзэгчдэд хүрсэн бол удахгүй гарах “Fire and Ash” ангид гол дүрүүд Jake Sully болон Neytiri нар “Ash” овгийн шинэ аюултай тулах болно.