Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»LVMH групп “Marc Jacobs” брэндийг худалдахаар төлөвлөж байна
Гадаад мэдээ

LVMH групп “Marc Jacobs” брэндийг худалдахаар төлөвлөж байна

Урлаг Урлаг30/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Загварын ертөнц дэх өөрчлөлтүүд зөвхөн бүтээлч захирлуудаар хязгаарлагдахгүй бололтой. Тодруулбал дэлхийн хамгийн том тансаг зэрэглэлийн LVMH групп нь “Marc Jacobs” брэндийг худалдаалах талаар хэлэлцэж эхэлсэн байна хэмээн “The Wall Street Journal” мэдээлжээ.

LVMH нь 1997 оноос хойш “Marc Jacobs” брэндийг эзэмшиж байгаа бөгөөд сүүлийн 28 жилийн турш тус брэндийн өсөлт хөгжилд дэмжлэг үзүүлж ирсэн билээ. Гэвч 2025 оны эхний хагас жилийн байдлаар LVMH группийн үйл ажиллагааны ашиг 15 хувиар буурсан үзүүлэлт гарч, тэд бизнесийн стратегидаа өөрчлөлт оруулахаар шийдсэн байна. Улмаар тус групп нь ашиг багатай жижиг брэндүүдээ цэгцэлж, өндөр ашигтай, гол брэндүүд рүү төвлөрөх бодлого баримталж эхэлсэн хэмээн мэргэжилтнүүд үзжээ.

Одоогийн байдлаар “Marc Jacobs” брэндийн зах зээлийн үнэлгээ 1 тэрбум ам.долларт (1.4 их наяд төгрөг) хүрсэн бөгөөд “Authentic Brands Group”, “WHP Global”, “Bluestar Alliance” томоохон группүүд тус брэндийг худалдан авахаар сонирхож байгаа гэх мэдээлэл тархаад амжсан байна. Хэдийгээр энэ талаар албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа ч загварын ертөнц дэх томоохон хэлэлцээрүүдийн нэг болоход тун ойрхон байна хэмээн салбарынхан таамаглаж эхэлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

2025 оны дэлхийн хамгийн тансаг, премиум брэндүүд тодорлоо

06/01/2026
Хувцас загвар Урлаг

Өмнөд Солонгосын жүжигчин Шин Мин А “Louis Vuitton” брэндийн элч төлөөлөгч боллоо

05/01/2026
Гадаад мэдээ Урлаг

Шинэ жилийн баярын тухай сонирхолтой баримтууд

31/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

MTV хөгжмийн сувгуудаа хааж, нэгэн эрин ийнхүү өндөрлөлөө

09/01/2026

“Roblox” чат ашиглахад заавал нас баталгаажуулах шинэ зохицуулалт нэвтрүүллээ.

09/01/2026

Реппер Шон “Дидди” Комбст ерөнхийлөгч Дональд Трамп өршөөл үзүүлэхгүй

09/01/2026

“Nature’s Charisma” бие даасан үзэсгэлэнг нээлээ

09/01/2026

Гавьяат тамирчин Б.Энх-Оргил “Ховд аймгийн хүндэт иргэн” боллоо

09/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.