Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Сальвадор Далигийн бүтээлийг үнэ хаялцуулна
Гадаад мэдээ

Сальвадор Далигийн бүтээлийг үнэ хаялцуулна

Урлаг Урлаг01/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Агуулах чөлөөлөх худалдаанаас ердөө 150 фунт стерлингээр худалдаж авсан нэгэн бүтээл дуудлага худалдаагаар 30 мянган фунт стерлингийн үнэ хүрэх төлөвтэй байна. Кембрижийн нэгэн байшингаас олдсон уг зураг Испанийн сюрреалист зураач Сальвадор Далигийн бүтээл болох нь батлагджээ.

Нэр нь үл мэдэгдэх урлагийн бүтээлийн худалдаачны худалдаж авч байсан уг бүтээлийг ирэх 10 дугаар сард үнэ хаялцуулах юм. “Cheffins” дуудлага худалдааны ордны шинжээч Габриэль Дауни хэлэхдээ, дэлхийн хамгийн алдартай зураачдын нэг, сюрреализмын загалмайлсан эцэг болсон хүний бүтээлийг судалж тогтооно гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг юм гэжээ.

Тус бүтээлийг 1990-ээд онд “Sotheby’s”-д үнэ хаялцуулахаар санал болгож байсныг худалдаж авсан дилер олж мэдсэн байна. “Далигийн бүтээлүүдийг ихэвчлэн танихад хялбар байдаг бол энэ зураг нь усан будгаар зурсан ер бусын бүтээл байсан” гэж Габриэль Дауни ярьжээ.

“Vecchio Sultano” нэртэй уг бүтээлийг 2023 онд Кембрижийн нэгэн байшинг чөлөөлөх үеэр худалдан авсан байна. Усан будаг, эсгий бийрээр туурвисан уг зураг нь Италийн чинээлэг хос Жузеппе, Мара Альбаретто нарын захиалгаар бүтээсэн цуврал зургийн нэг ажээ.

Энэхүү бүтээлийг Сальвадор Далигийн бүтээлүүдийг судлагч Николас Дешарнес жинхэнэ болохыг нь баталгаажуулсан бөгөөд 20–30 мянган фунт стерлингийн үнэ хүрч зарагдана хэмээн урьдчилсан байдлаар тооцоолж байна. Уг зургийг “Cheffins”-д 10 дугаар сарын 23-нд үнэ хаялцуулах ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

“Өнгөөр урласан нөхөрлөл” уран зураг, гар урлал, уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо

01/10/2025
Гадаад мэдээ Урлаг

Өнөөдөр дэлхийн кофены өдөр

01/10/2025
Дүрслэх урлаг Урлаг

Тернерийн нэрэмжит шагналд нэр дэвшиж буй уран бүтээлчдийн үзэсгэлэнг дэлгэлээ

30/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Харри Поттер”-ын зохиолч, жүжигчин хоёр муудалцжээ

03/10/2025

“Реклам залгигчдын шөнө” шоу болно

03/10/2025

“Их найрлын үдэш” тайлбарт тоглолт зохион байгууллаа

03/10/2025

Гэвш Жамба Тинлей Монголд морилж, айлдвар айлдана

03/10/2025

Хуучин цагийн дурсамжаар аялуулах “Хонин цагаан үүл” үдэшлэг болно

03/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.