Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Майкл Жексоны оймсыг үнэ хаялцуулжээ
Гадаад мэдээ

Майкл Жексоны оймсыг үнэ хаялцуулжээ

Урлаг Урлаг01/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Домогт дуучин Майкл Жексон алдарт “сарны алхалт”-аа тайзан дээр хийх үедээ өмсөж байсан болор чимэглэл бүхий цагаан оймс долоодугаар сарын 30-нд болсон дуудлага худалдаагаар 6.2 мянган еврогийн үнэ хүрч зарагджээ.

Францын “Maison Ivoire Nîmes” ордноос Ним хотод зохион байгуулсан дуудлага худалдаагаар уг оймсыг 2.5 мянган еврогоос эхлэн дуудсан байна. Попын хаан энэхүү оймсыг “HIStory World Tour” аялан тоглолтынхоо үеэр 1997 оны зургаадугаар сарын 27-нд Ниццад хотод тоглолт хийхдээ өмсөж байжээ. Тэрбээр “Billie Jean”, “Beat It” дуунуудаа дуулахдаа алдарт “сарны алхалт”-аа хийх үеэр энэхүү оймс нь үзэгчдэд тод харагдаж байв.

Тоглолтын дараа тайзны техникчид “Шарль Эрманн” цэнгэлдэх хүрээлэнд тайзны тоног төхөөрөмжүүдийг буулгаж байхдаа уг оймсыг олжээ.

Өнгөрсөн жил Парист болсон дуудлага худалдаагаар Майкл Жексоны “сарны алхалт”-аа тайзан дээр анх хийхдээ (1983 он) өмсөж байсан малгай 77 мянга гаруй еврогийн үнэ хүрч зарагдсан байна .

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Бяцхан мисс Т.Үжингүнжийн шинэ уран бүтээл ‘Rockstar’ дуу

18/12/2025
Дуу хөгжим Урлаг

“Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно

17/12/2025
Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр дуучин Ноён Бондгорын мэндэлсэн өдөр тохиож байна

17/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Коби Брайантын пүүзийг дуудлага худалдаагаар дор хаяж 10 сая ам.доллароор зарахаар болжээ

18/12/2025

Майкл Жорданы байшинг гэр музей болгоно

18/12/2025

Бяцхан мисс Т.Үжингүнжийн шинэ уран бүтээл ‘Rockstar’ дуу

18/12/2025

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулна

18/12/2025

Алдарт жүжигчин Брэд Питт 62 нас хүрлээ

18/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.