Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Леди Гага, Бруно Марс нар “MTV VMAs” наадмын хамгийн олон шагналд нэр дэвшжээ
Гадаад мэдээ

Леди Гага, Бруно Марс нар “MTV VMAs” наадмын хамгийн олон шагналд нэр дэвшжээ

Урлаг Урлаг06/08/2025Шинэчлэгдсэн:06/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн MTV телевизээс зохион байгуулдаг “MTV Video Music Awards-2025” хөгжмийн наадмын хамгийн олон номинацид Леди Гага, Бруно Марс, Кендрик Ламар нар нэр дэвшжээ. Түүнчлэн Сабрина Карпентер, Ариана Гранде нар мөн олон шагналд нэр дэвшсэн уран бүтээлчдийн тоонд багтсан байна.

Энэхүү наадмын түүхэнд хамгийн олон буюу 30 цомыг тус тус хүртсэн Бейонсе, Тейлор Свифт нар энэ жил нэг номинацид нэр дэвшсэн нь “Оны шилдэг уран бүтээлч” төрөл юм. Өнгөрсөн жил тэдний хэн нь ч цомог гаргаагүй боловч мөн хугацаанд хоёулаа гайхалтай аялан тоглолтыг хийжээ. Т.Свифт өнгөрсөн жилийн наадмаас хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлчээр тодорч, “Оны шилдэг уран бүтээлч” тэргүүтэй долоон шагналын эзэн болж байв.

Харин энэ жилийн хувьд Леди Гага 12, Бруно Марс 11, репэр Кендрик Ламар 10, Сабрина Карпентер 8 номинацид тус тус нэр дэвшсэн байна. Леди Гагагийн хувьд “Оны шилдэг уран бүтээлч”-ээс гадна “Mayhem” цомгоороо шилдэг цомог төрөлд өрсөлдөнө. Өдгөө 39 настай тэрбээр АНУ-д аялан тоглолт хийж байгаа юм.

Түүнчлэн  Леди Гага болон Бруно Марс нарын хамтарсан уран бүтээл болох “Die With A Smile” дуу нь “Оны шилдэг дуу” төрөлд нэр дэвшсэнээс гадна уран бүтээлчид нь мөн “Оны шилдэг хамтрал”, “Шилдэг поп дуу”, “Шилдэг клип” шагналуудад нэр дэвшиж байна.

2025 оны VMA-д “Шилдэг кантри”, “Шилдэг поп уран бүтээлч” гэсэн хоёр номинаци шинээр нэмэгджээ. Энэ жилийн шагнал гардуулах ёслол ирэх есдүгээр сарын 7-нд Нью-Йорк хотын “UBS Arena”-д болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

К-поп оддын далд үнэнийг дэлгэсэн ном хэвлэгджээ

08/10/2025
Дуу хөгжим Урлаг

Тейлор Свифтийн шинэ цомог эхний өдрөө 2.7 сая хувь борлогджээ

08/10/2025
Дуу хөгжим Урлаг

Экспериментал хөгжим, дүрслэх урлагийн “XAOS Festival” эхлэх гэж байна

08/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Улаанбаатар” кино наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

08/10/2025

К-поп оддын далд үнэнийг дэлгэсэн ном хэвлэгджээ

08/10/2025

Нирванагийн цомгийн зурагтай холбоотой гомдлыг хэрэгсэхгүй болголоо

08/10/2025

Тейлор Свифтийн шинэ цомог эхний өдрөө 2.7 сая хувь борлогджээ

08/10/2025

“Үнэн” уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэнэ

08/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.