82 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадам энэ жил наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 6-ны өдрүүдэд уламжлал ёсоор Италийн Лидо арал дээр ёслол төгөлдөр зохион байгуулагдах юм. Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг Америкийн найруулагч Александр Пэйн тэргүүлэх бол Германы найруулагч Вернер Херцогт “The Golden Lion” буюу “Алтан арслан” шагналыг гардуулахаар болжээ. Харин наадмын нээлтийг найруулагч Паоло Соррентиногийн “La Grazia” кино нээнэ.
Father Mother Sister Brother
Найруулагч: Жим Жармуш
Нью-Йорк, Парис, Дублин хотуудад тархан амьдардаг нэгэн гэр бүлийн гурван гишүүдийн түүхийг өгүүлнэ. Ах, эгч, дүү гурав эх орондоо эргэн ирж, сэтгэлийн хоосрол, өв залгамжлал, хайрын тухай гүн гүнзгий асуултуудтай нүүр тулах болно. Жүжигчдийн бүрэлдэхүүнд Кейт Бланшетт, Адам Драйвер, Том Уэйтс нар багтжээ. Найруулагч Жармуш гэр бүлийн харилцааны нарийн төвөгтэй байдлыг дүрслэн, өөрийн мэдрэмж, харилцааны хөндийрлөөс ургах мэдрэмж, зовнилыг үзэгчдэд илэрхийлнэ.
Цаг хугацааны хувьд тус киноны үзэгдэл хэдэн жилээр үргэлжлэх ба хоёр өөр тивд өрнөх болно.
Frankenstein
Найруулагч: Гильмеро Дель Торо
Үйл явдал киноны гол дүр болох Викторыг нас барснаас хойш 40 жилийн дараа өрнөнө. Түүний шавь Преториус хэмээх эмч мангасыг дахин амилуулахыг оролдоно. Найруулагч Дель Торо тус киног аймшгийн бүтээл бус, харин “цөлөгдөгсдөд зориулсан хайрын захидал” хэмээн тодорхойлжээ. Киногоор дамжуулан ураг төрөл, хагацал, хүлээн зөвшөөрөгдөх хүслийн тухай асуултууд хөндөгдөнө. Киноны визуал хэв маяг нь бараан атлаа яруу, тод гэрэлтүүлэгтэй бөгөөд барокко архитектурын дүрслэл кадр бүрт шингэжээ. Александр Десплагийн хөгжим, Дан Лаустсены зураглаачийн өвөрмөц өнцгүүд нийлж сэтгэлийн түгшүүрийг мэдрүүлэх болно.
Bugonia
Найруулагч: Йоргос Лантимос
Энэ бол хоржоонт комеди болон шинжлэх ухаанч уран зөгнөлийг хослуулсан Йоргос Лантимосын бүтээл юм. Хуйвалдагчид нэгэн томоохон эмийн компанийн гүйцэтгэх захирлыг дэлхийг устгахаар зэхэж буй харь гаргийнхан хэмээн үзэж хулгайлснаар үйл явдал өрнөнө. Уг кино 2003 онд Өмнөд Солонгост гарсан Save the Green Planet киноны шинэчилсэн хувилбар юм. Гол дүрд Жесси Племонс, Эмма Стоун нар тогложээ.
Marc by Sofia
Найруулагч: София Коппола
Загвар зохион бүтээгч Марк Жейкобсын тухай баримтат киног түүний найз, уран бүтээлийн хамтрагч София Коппола найруулжээ. Архивын дүрс бичлэг, загварын ертөнцийн бичигдээгүй хууль дүрэм, тайзны арын амьдралыг нэмэлт хачиргүйгээр харуулах юм. Үйл явдал 1990 болон 2000-аад оны Нью-Йорк хотод өрнөх ба найруулагч киноны анхаарлыг олны танил эрхмүүдэд бус, харин бүтээлийн үйл явц, цуглуулгын гарал үүсэл, хамтын ажиллагаа, загвар зохион бүтээгчийн гоо зүйн сонголтод төвлөрүүлжээ.
@elle.aus A portrait of a designer-through the eyes of his muse. Sofia Coppola directs the first-ever Marc Jacobs documentary, premiering at Venice film festival August 27. #MarcBySofia #SofiaCoppola #VeniceFilmFestival #FashionDocumentary ♬ Fashion show sound that enhances the model!(221809) – UNchan
Найруулагч: Лука Гуаданьино
Киноны гол дүр болох коллежийн багшийн дүрийг жүжигчин Жулиа Робертс, туслах дүрийг Эндрю Гарфилд нар бүтээжээ. Нэгэн өдөр Эндрю Гарфилдыг оюутандаа бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгагдаж, киноны үйл явдал эхэлнэ.
L’Étranger
Найруулагч: Франсуа Озон
Альбер Камюгийн 68 хэл дээр орчуулагдан гарсан ижил нэртэй роман дээр сэдэвлэн бүтээсэн энэхүү киноны гол дүрүүдэд жүжигчин Бенжамен Вуазен, Пьер Лоттен, Сванн Арло, Дени Лаван, Ребекка Мардер нар тогложээ. 30 гаруй настай Мерсо амьдралыг үл тоомсорлож, хайнга хандах бөгөөд түүний сэтгэл хөдлөлгүй байдал нь аллага үйлдэх шалтгаан болох болно.
The Testament of Ann Lee
Найруулагч: Мона Фаствольд
Лигийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн уг киноны гол дүрүүдэд Аманда Сайфред, Льюис Пуллман, Кристофер Эбботт, Тим Блейк Нельсон нар тогложээ. Анна Ли нь XVII зуунд амьдарч байсан бөгөөд тэрээр олон нийтэд өөрийн сургаал номлолыг хүргэж, тэргүүлэгчийн байр суурийг эзэлж чадсан замналыг харуулах билээ. Кино нь Аннагийн амьдрал, түүний сургаал номлолын нөлөө, мөн тухайн нийгэм, шашны хүндрэлийг хэрхэн даван туулсан түүхийг нарийвчлан харуулна.
Jay Kelly
Найруулагч: Ноа Баумбак
Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин, од Жей Келли болон түүний менежер Рон нар адал явдлаар дүүрэн нэгэн аялалд гарна. Тэд өөрсдийн гаргасан шийдвэрүүдээс урган гарсан үр дагавартай нүүр тулахын зэрэгцээ харилцаагаа эргэн эргэцүүлэн, амьдралыг шинэ өнцгөөс харах болно. Гол дүрүүдэд Жорж Клуни, Адам Сэндлер нар тоглосон байна.