Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Megadeth” хамтлаг сүүлчийн цомгоо гаргана
Гадаад мэдээ

“Megadeth” хамтлаг сүүлчийн цомгоо гаргана

Урлаг Урлаг15/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн трэш металл хөгжмийн домог болсон “Megadeth” хамтлагийн мэдэгдсэнээр, удахгүй гарах шинэ цомог нь тэдний сүүлчийн цомог байх болно. Мөн 2026 онд хамгийн сүүлчийн аялан тоглолтоо хийнэ гэсэн байна. Хамтлагийн мэдэгдэлд, “Урлагийн карьераа санамсаргүй эсвэл зориуд төгсгөдөг маш олон хөгжимчид байдаг. Тэдний олонх нь оргил үедээ, өөрийн нөхцөлөөр төгсөж чаддаггүй. Харин би яг одоо амьдралынхаа тэр мөчид ирээд байна. Би дэлхийгээр тойрон аялж, хэдэн сая шүтэн бишрэгчтэй болсон. Харин энэ бүгдээс хамгийн хэцүү нь та бүхэндээ салах ёс гүйцэтгэх явдал” гэсэн байв.

Хамтлагийн үүсгэн байгуулагч, гол дуучин Дэвид Мастэйн пүрэв гараг /2025.08.14/-т мэдэгдэл гаргахдаа, сүүлчийн цомгийн талаар болон аялан тоглолтын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Тэрбээр үргэлжлүүлэн, “Битгий уурлаж, гуниглаарай. Бидний төлөө жаргалтай байж, надтай хамт ирэх жилүүдийн төлөө баяр тэмдэглээрэй. Бид хамтдаа маш гайхамшигтай, дахин давтагдашгүй зүйлсийг бүтээсэн. Бид хөгжмийн урсгалыг өөрчилж, хувьсгалыг өдөөж, гитар хэрхэн тоглогддогийг өөрчилсөн. Дэлхийг өөрчилсөн. Миний нэгдэж, хөгжмөө тоглож байсан хамтлагууд дэлхийд нөлөөлсөн. Та бүхэндээ чин сэтгэлээсээ хайртай. Баярлалаа, бүгдэд нь” гэсэн байна. “Metallica” хамтлагаас хөөгдсөнийхөө дараа, 1983 онд Дэйв Мастэйн “Megadeth” хамтлагийг үүсгэн байгуулсан. Тэд анхны цомгоо “Killing Is My Business… and Business Is Good!” нэртэйгээр 1985 онд гаргаж байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Ариана Гранде цацаагүй дуу, бичлэгүүдийг нь задруулсан хакеруудыг шүүхэд өглөө

29/07/2026
Дуу хөгжим Урлаг

“Хү” хамтлаг Монголын хөгжмийн түүхэнд шинэ түүх бичнэ

29/07/2026
Дуу хөгжим Урлаг

“Roxette” хамтлаг Хойд Америкт хийх 40 жилийн ойн аялан тоглолтоо цуцаллаа

28/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сициль арлын Грек задгай театрт Монголын баритонууд хамтдаа гоцлон түүх бүтээв

30/07/2026

Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ

30/07/2026

Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын 70 жилийн ой боллоо

30/07/2026

Долоон бурхан одны тахилга болно

30/07/2026

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.