Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»G-Dragon өнөөдөр 37 нас хүрлээ
Гадаад мэдээ

G-Dragon өнөөдөр 37 нас хүрлээ

Урлаг Урлаг18/08/2025Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Өмнөд Солонгосын алдарт дуучин, “BigBang” хамтлагийн ахлагч G-Dragon өнөөдөр 37 нас хүрлээ.
G-Dragon буюу Квон Жи Ён 1988 оны энэ өдөр буюу наймдугаар сарын 18-нд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод төржээ. 
  • Квон Жи Ён зургаан настайдаа “Бяцхан Roo’Ra” хамтлагийн нэг хэсэг болж карьераа эхлүүлсэн. Хамтлагийн Зул сарын цомог гарсны дараа хамтлагийн гэрээг дуу бичлэгийн компани нь цуцалж, тэр үед G-Dragon сэтгэлээр ихэд унаж байжээ.

  • Гуравдугаар ангид байхад нь нэг найз нь G-Dragon-ыг Америкийн рэп хамтлаг “Wu-Tang Clan”-тай танилцуулжээ. Тэдний хөгжмийн нөлөөнд автсан тэрбээр рэп хийх сонирхолтой болж, хичээллэж эхэлсэн гэдэг. Ээжээсээ гуйсны эцэст тэр Өмнөд Солонгосын “People Crew” хип хоп хамтлагийн зуны сургуульд суралцаж, Өмнөд Солонгосын хип хоп хамтлаг болох “X-teen” -ийн гишүүн И Хи Сунтай танилцсан. Улмаар тэрбээр 2001 онд анхны уран бүтээлээ хийжээ.

G-Dragon | Music Hwaiting

  • Хэдийгээр тэрбээр ээждээ хэзээ ч дуучин болохгүй гэж ам гарсан ч “SM энтертайнмент” студи түүний хойноос шаргуу хөөцөлдсөний эцэст таван жилийн гэрээ байгуулсан түүхтэй.
  • G-Dragon нь 2006 онд дебютээ хийж, Өмнөд Солонгосын “BigBang” хөвгүүдийн хамтлагийн ахлагч болсноор нэр алдар нь гэрлийн хурдаар түгсэн. Улмаар тэд дэлхийн хамгийн их үзэгчтэй хөвгүүдийн хамтлаг болж чаджээ.

History of G-Dragon: Debut, Success and more

  • G-Dragon 2008 онд Кён Хи их сургуульд пост-модерн хөгжмийн чиглэлээр суралцахаар элсэн орсон. Тэрбээр дараа нь завгүй хуваарийнхаа улмаас сургуулиа орхиж, оронд нь Гукже Кибер Их Сургуульд Чөлөөт цаг спорт судлалын чиглэлээр суралцаж, 2013 онд бакалаврын зэрэг хамгаалсан. G-Dragon 2016 онд Сежонгийн их сургуульд контент болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Докторын зэрэг хамгаалах төлөвлөгөө нь түүний цэргийн амьдралаас болж хойшлогдсон гэдэг.

G-Dragon (Kwon Jiyong) | Color-Coded K-Pop, J-Pop, and C-Pop/M-Pop Lyrics!^^

  • Тэрбээр G-Dragon тайзны нэрийг сонгосон шалтгаан нь энгийн. Тодруулбал, “Жи” нь “G” болж, Ён нь солонгосоор “луу” гэсэн утгатай тул Dragon болсон гэдэг.
  • 2009 онд тэрбээр “Heartbreaker” хэмээх анхны бие даасан цомгоо гаргасан. Энэ цомог болон түүний ижил нэртэй дуу нь арилжааны хувьд амжилт олж, тухайн үед солонгос гоцлол дуучны хамгийн их борлуулалттай цомог болж, 2009 оны “Mnet Asian Music Awards”- аас оны шилдэг цомог шагнал хүртжээ.

G-Dragon Announces 2017 World Tour: See the North American Dates

  • 2009 онд “Shine A Light World”, 2013 онд “One of a Kind World Tour”, 2017 онд “III act: MOTTE World Tour” гэх гурван удаагийн дэлхийн хэмжээний аялан тоглолт хийсэн.
  • Үүний дараа 2010 онд “GD & TOP” цомогтоо хамтлагийн анд TOP-той хамтран ажилласан. Тэрд 2013 оны “Seoul Music Awards”-аас Шилдэг цомгийн шагнал хүртсэн.
  • 2013 онд тэрбээр бие даасан уран бүтээлчийн хувиар дэлхий даяарх анхны аялан тоглолтоо эхлүүлснээр Японы бөмбөгөр тайзнаа аялсан анхны солонгос гоцлол дуучин болсон юм.

G DRAGON - THE GOOD, THE BAD, THE BIAS

  • 2012 онд G-Dragon гэр бүлдээ бэлэг болгон зочид буудал барьсан. Түүний эцэг эхийн ажиллуулдаг уг зочид буудалд шүтэн бишрэгчид нь олноор очих дуртай. 2015 оны 10 дугаар сарын 20-нд G-Dragon анхны кафегаа Чежү арал дээр “Mosant Cafe” нэрээр албан ёсоор нээв. Өмнөд Солонгосын инди хамтлаг “Hyukoh” нь 2015 оны есдүгээр сард тус кафед тоглосон анхны уран бүтээлчтд болсон юм.
  • Өмнөд Солонгосын залуучуудын соёл, загварын чиг хандлага, хөгжимд үзүүлэх нөлөөгөөрөө нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн G-Dragon нь “Forbes” сэтгүүлийн 2030 оны хүчирхэг нөлөөлөгчдийн жагсаалтад гурван жил дараалан орсон бөгөөд “Ilgan Sports”-ын хамгийн нөлөө бүхий байгууллагуудын жагсаалтад бизнесээ багтаажээ.

G-Dragon in Paris, Another Appearance on Chanel's Front Row - The New York Times

  • Тэрбээр мөн 2013 онд “The ​​Guardian”-аас гаргасан бүх цаг үеийн шилдэг хөвгүүдийн хамтлагийн гишүүдийн тоонд багтсан. G-Dragon “Gaon Digital Chart”-ын номер нэг 23 дууг бичсэн бөгөөд ихэнхийг нь өөрөө продюсерлэсэн гэдэг.
  • Түүний 2017 оны “Act III: MOTTE” тоглолт нь Өмнөд Солонгосын гоцлол дуучны хийсэн хамгийн том аялан тоглолт болсон юм.

G-Dragon To Visit North America For His World Tour In July

  • 2023 онд G-Dragon 20 жил ажилласны эцэст “YG Entertainment”-аас албан ёсоор гарч, өөрийн жинхэнэ нэрээр “Galaxy” корпорацитай гэрээ байгуулсан.
  • G-Dragon нь долоон “Mnet Asian Music Awards” , зургаан “Melon Music Awards”, хоёр “Солонгосын хөгжмийн шагнал”, хоёр “Golden Disc Awards”, хоёр “MBC Entertainment Awards” зэрэг олон шагналын эзэн юм.

Preview of G-Dragon for Infinity Challenge: Muhan Company Special”

  • Тэрбээр 2016 онд “무한상사-Muhan Company”, 2018 онд “The Act III: Moment of Truth The End as himself” гэх хоёр уран бүтээлд дүр бүтээсэн.
  • 2018 онд “The ​​Gazette Review” сэтгүүл G-Dragon-ийн хөрөнгийг 40 сая доллар гэж тооцоолжээ. Тэрбээр өнөөдрийн байдлаар 22.3 сая гаруй дагагчтай, Instagram дахь хамгийн олон дагадаг К-поп шүтээнүүдийн нэг юм.

K-Style Files: 9 of G-Dragon's Most Fashionable Looks | Tatler Asia

  • 2018 оны хоёрдугаар сарын 27-ноос цэргийн алба хааж эхэлсэн бөгөөд Өмнөд Солонгосын Ганвон мужийн Чорвон хотод байрлах гуравдугаар явган цэргийн “Цагаан араг яс” дивизийн анхан шатны бэлтгэлийн дараа жирийн цэргийн албанд томилогдов. 2019 оны 10 дугаар сарын 26-нд халагдсан.

Fans of K-pop band Big Bang gather for G-Dragon's military discharge | Reuters

  • 2023 оны 10 дугаар сарын 25-нд G-Dragon-ыг Инчон хотын цагдаагийн газар хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгажээ. Тэрбээр өмнө нь 2011 онд хууль бусаар марихуан татсан хэргээр шалгагдаж байсан ч хэрэгсэхгүй болсон. Тухайн үед прокурорын зүгээс түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа, хар тамхины бодис нь бага хэмжээтэй, хар тамхины гэмт хэрэг үйлдэгчдэд оногдуулах ялын стандартад нийцэхгүй түвшинд илэрсэн гэх үндэслэлээр ялаас чөлөөлж байв.

K-Pop star G-Dragon denies drug use amid police investigation - EFE

  • G-Dragon “Ambush”, “Chow Tai Fook Enterprises”, “Samsung C&T Fashion Group”, “Vogue”, “Nike” гэх мэт дэлхийн шилдэг брэндүүдтэй хамтран ажилласан. Мөн тэрбээр өөрийн “Peaceminusone” гэх хувцас загварын томоохон брэндтэй.
b.stage | G-DRAGON Launches Official Fan Community with b.stage to Strengthen Global Fan Communication
G-Dragon in Malaysia 2025 concert details: Venue and ticket prices
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Тейлор Свифтийн шинэ цомог нийт 12 дуунаас бүрдэнэ

18/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“Vans” брэнд дуучин SZA-гийн ертөнцөөр амьсгалж эхэллээ

18/08/2025
Гадаад мэдээ Урлаг

G-Dragon-ы зохиогчийн эрхийн маргаантай холбоотой мэдээллийг няцаажээ

18/08/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

G-Dragon өнөөдөр 37 нас хүрлээ

18/08/2025

Тейлор Свифтийн шинэ цомог нийт 12 дуунаас бүрдэнэ

18/08/2025

“Vans” брэнд дуучин SZA-гийн ертөнцөөр амьсгалж эхэллээ

18/08/2025

G-Dragon-ы зохиогчийн эрхийн маргаантай холбоотой мэдээллийг няцаажээ

18/08/2025

Хүний зүүдийг дүрсжүүлэх MRI технологи бүтээжээ

18/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.