Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Монгол нүүдлийн зан үйл” өв ЮНЕСКО-д бүртгэгдлээ
Өв соёл

“Монгол нүүдлийн зан үйл” өв ЮНЕСКО-д бүртгэгдлээ

Урлаг Урлаг20/08/2025Шинэчлэгдсэн:20/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулган Бүгд Найрамдах Парагвай Улсын Асунсион хотноо 2024 оны арванхоёрдугаар сарын 2-7-ны өдрүүдэд хуралдсан билээ. Энэхүү чуулганы 5-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн “Монгол нүүдлийн зан үйл” өвийг хэлэлцэж, хорооны гишүүдийн 100 хувийн саналаар бүртгэдлээ. Монгол нүүдлийн зан үйл өв нь Монгол Улсаас ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 16 дахь өв болжээ.

Нүүдэлчин Монголчуудын олон мянганы туршид байгаль, цаг уур, ахуй амьдралын хэв маяг, мал сүргийн бүтэц, онцлогтойгоо уялдуулан бүтээж, өвлүүлэн уламжлуулж ирсэн “Монгол нүүдлийн зан үйл” өвийн хүн төрөлхтний оршихуй, хүрээлэн буй орчны тогтвортой байдал болон хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн нэгдмэл байдал, хүртээмжтэй эдийн засгийн хөгжилд оруулж буй ач холбогдол, хувь нэмрийг ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хороо, Үнэлгээний хороо сайшаан дэмжиж, хүн төрөлхтний соёлын сан хөмрөгт тус өвийг оруулснаа албан ёсоор ийнхүү батламжиллаа.

“Монгол нүүдлийн зан үйл” өв нь нүүдэллэх нутаг бэлчээр сонгох, нүүх өдөр судар сонгох, нүүдэл ачааллах, бууц сууриа цэвэрлэх, шинэ буусан газар нутгаа аргадах, бэлчээрийн нөөц, даацыг өөрийн болон айл саахалтын мал сүргийн бүтэц, тоо толгой, зэрлэг амьтан, ургамлын тархац, нутагшилтай уялдуулах байдлаар мал сүргээ хариулах, байгаль дэлхийгээ хамгаалах зэрэг олон уламжлалт мэдлэгийг өөртөө багтаасан, уламжлалт мэдлэгийн цогц тогтолцоо, зан үйл юм. 

Хүн, байгаль, мал гурвын харилцан шүтэлцээнээс үүсэн бий болж, олон мянганы туршид өвлөгдөн ирэхдээ оршин буй байгаль дэлхий, мал ахуйгаа хайрлан хамгаалах уламжлалт мэдлэгийг огт гээлгүй өнөөг хүрсэн тус уламжлалт мэдлэгийг өвлөн уламжлагчид өнөөдөр ч Алтайн өндөр ууланд тэмээгээр, хангайн уулсад сарлагаар, говь нутагт тэмээгээр, тал хээрт тэмээ болон хөсөг тэргээр, тайгын бүсэд цаа бугаар нүүдэллэсээр байна.

Ийнхүү Монголчуудын соёлын үнэт зүйлсийн үнэ цэнэ дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж, баялаг байдал нь улам бүр өргөжин хөгжсөөр байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Монгол Улсад анх удаа морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно

19/08/2025
Өв соёл Урлаг

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг яагаад үзэх ёстой вэ?

14/08/2025
Өв соёл Урлаг

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн нэгдүгээр шатны шалгаруулалт болж байна

12/08/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Tyler, the Creator “Darling, I” дууныхаа видео клипийг цацлаа

20/08/2025

“House of Guinness” цувралын нээлтийн тов зарлагдлаа

20/08/2025

“Plave” хамтлаг мансууруулах бодисын эсрэг хөдөлгөөнд нэгдлээ

20/08/2025

Японы Токио “ажил+амралт”-ыг хослуулсан хамгийн шилдэг хотоор шалгарчээ

20/08/2025

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хөтөлбөр

20/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.