Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»2500 жилийн өмнө амьдарч байсан хүний царайг дижитал аргаар сэргээснээ танилцуулав
Археологи

2500 жилийн өмнө амьдарч байсан хүний царайг дижитал аргаар сэргээснээ танилцуулав

Урлаг Урлаг26/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Тамил Наду мужийн их сургуулийн лабораторид судлаачид 2500 жилийн өмнө амьдарч байсан хүний шүднээс тухайн үеийн хүний  төрхийг бүтээх сонирхолтой судалгааны ажлыг хийж байна.

Судлаачид Энэтхэгийн археологийн дурсгал олонтой Килади хотоос урагш дөрвөн км зайд орших Кондагай хэмээх эртний оршуулгын газраас хоёр эрэгтэй хүний ​​гавлын ясыг малтаж гаргасан байна. Мадурай Камаражийн их сургуулийн судлаачид тухайн хүмүүс нь МЭӨ 580 жилийн өмнө амьдарч байсан хэмээн тогтоосон бөгөөд нэгийнх нь шүдний бүтцийг ашиглан тухайн үед амьдарч байсан эртний хүмүүсийн нүүр царайг дижитал аргаар сэргээн босгосон зургийг нийтэд танилцуулжээ.

2500 жилийн настай гавлын ясны нүүр царайг сэргээн засварлах туршилтыг хйж буй эрдэмтдийн нэг, профессор Кумаресан “Энэхүү сэргээн босгосон царайг харахад Энэтхэгийн хойгийн анхны оршин суугчид болох эртний өвөг дээдэс, индианчуудын төрхтэй ихээхэн төстэй байна” хэмээн ярьжээ. Гэхдээ Киладигийн оршин суугчдын өвөг дээдсийг зөв тогтоохын тулд илүү их судалгаа хийх шаардлагатай гэж профессор Кумаресан нэмж хэлжээ.

Мадурай Камаражийн их сургуулийн судлаачид гавлын ясны 3D сканнерыг бүтээснээр гавлын ясны нүүр царайг сэргээн засварлах ажил эхэлсэн байна.  Эхний судалгаа дуусмагц дижитал сканнеруудыг Их Британийн Жон Муресын их сургуулийн Face Lab руу илгээжээ. Face Lab нь шүүх эмнэлэг, урлаг, шинжлэх ухааны зарчим, технологийг ашиглан гавлын нүүрний дижитал сэргээн босголтыг бүтээх чиглэлээр мэргэшсэн лаборатори юм.

Лабораторийн мэргэжилтнүүд компьютерийн программ хангамжийг ашиглан гавлын ясны сканнер дээр булчин, мах, арьсыг нэмж, нүүрний онцлогийг харуулсан бусад нэмэлт зүйлсийг бүтээжээ.

Одоогийн Энэтхэгийн хойд болон төв хэсэгт 5000 гаруй жилийн өмнө үүссэн Индусын хөндийн соёл иргэншил нь тус улсын анхны томоохон соёл иргэншил хэмээн үздэг. Харин Тамил Маду мужийн археологичид Киладигаас олдсон олдворууд нь Энэтхэгийн өмнөд хэсэгт ч эртний бие даасан соёл иргэншил байсныг анх удаа харуулж байна гэж мэдэгджээ.

Тэдний үзэж байгаагаар Киладигийн хүмүүс нь бичиг үсэгт тайлагдсан, өндөр ур чадвартай, улс дамнан худалдаа эрхэлдэг байжээ. Тэд тоосгон байшинд амьдардаг байсан бөгөөд өөд болоочдоо оршуулахдаа өдөр тутмын хэрэгцээт хүнсний үр тариа, тогоо зэрэг хэрэгслийг хамт оршуулдаг байсан хэмээн үзэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“KPop Demon Hunters” анимэйшн дэлхий нийтийг байлдан дагуулж байна

26/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Майкл Жордан, Коби Брайант нарын зурагтай карт 12.9 саяар зарагджээ

26/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“Starbucks” эрүүл мэндийн чиглэлд анхаарч, кокосын усан суурьтай бүтээгдэхүүн гаргана

25/08/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

2500 жилийн өмнө амьдарч байсан хүний царайг дижитал аргаар сэргээснээ танилцуулав

26/08/2025

“Ааруулыг амтлах мөчид” хүүхэлдэйн жүжгийн нээлт энэ сарын 30, 31-нд болно

26/08/2025

Зохиолч Л.Жимээ “Тэнгисийн эрэг дээрх 247” шоу нэвтрүүлгийн оролцогч Б.Нацагт зориулж ном бичжээ

26/08/2025

Уран бүтээлчид бүтээлээ түгээж, орлогоо өсгөх шинэ суваг нээгдлээ

26/08/2025

“Кино уран бүтээлчдийн нэрс буюу титр” ном хэвлэгдлээ

26/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.