Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“ТАТАР” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болно
Дуу хөгжим

“ТАТАР” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болно

Урлаг Урлаг27/08/2025Шинэчлэгдсэн:27/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Хүн хүнээрээ бай”, “Бусдын хайрыг хүндэл”, “Ганц олдох насандаа”, “Гүй жаал аа, гүй”, “Энэ хүү”, “Ардын багш”, “Улаанбаатарын нулимс”, “Нулимс дуссан хайр”, “Ганцаараа” гэхчилэн уран бүтээл бүртээ утга санаа, үг илэрхийлэлээр сонсогчдодоо үзэл санаагаа тунхаглаж, Монголд хип хоп хөгжмийг зөв нутагшуулсан “Татар” хамтлаг өөрсдийн бодит түүхээсээ сэдэвлэн “TATAR” уран сайхны кино бүтээснээ үзэгчдэд хүргэх гэж байна.

Киног “ТАТАР”, “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media”-гийн хамтран бүтээжээ. Киноны зохиолыг А.Миеэгомбо, Т.Билгүүн, Л.Ариунболд нар бичиж, ерөнхий продюсероор Д.Мөнхчулуунтатар, ерөнхий найруулагчаар Б.Батдэлгэр ажилласан байна. Гол дүрүүдэд жүжигчин, реппер Gangaa буюу Д.Ганбат, жүжигчин Х.Сумъяадорж, Н.Түвшин, Б.Тэмүүжин, Б.Балжинням нар тогложээ.

“Татар” хамтлаг Монголд хамгийн анх enhaced CD гаргаж, фэн клуб байгуулан, цомгийн өдөрлөгөө хийж, гадаад зах зээл рүү чиглэсэн ажлууд, бүрэн хэмжээний уран сайхны кино, мянга мянган залуусыг хамруулсан сайн сайханд уриалсан нийгмийн ажлууд, бие даан хийсэн бүрэн хэмжээний амьд тоглолтуудаараа бусад хип хоп хамтлагуудаасаа ялгарч, олон нийтэд хип хоп хөгжмийг хүлээн зөвшөөрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан гээд олон анхдагчийн эзэн юм.

Энэ кино бол зөвхөн нэгэн хамтлагийн дурсамж бус, Монголын хөгжмийн ертөнц, нэгэн үеийн залуусын амьдрал, сонголт, тэмцэл, мөрөөдлийн тухай өгүүлэл юм.

Хөгжим тэднийг амьдруулсан. Харин тэдний түүх одоо дэлгэцнээ амилж байна.

“ТАТАR” уран сайхны кино ирэх есдүгээр сарын 19-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Бяцхан мисс Т.Үжингүнжийн шинэ уран бүтээл ‘Rockstar’ дуу

18/12/2025
Кино Урлаг

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулна

18/12/2025
Кино Урлаг

Алдарт жүжигчин Брэд Питт 62 нас хүрлээ

18/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Коби Брайантын пүүзийг дуудлага худалдаагаар дор хаяж 10 сая ам.доллароор зарахаар болжээ

18/12/2025

Майкл Жорданы байшинг гэр музей болгоно

18/12/2025

Бяцхан мисс Т.Үжингүнжийн шинэ уран бүтээл ‘Rockstar’ дуу

18/12/2025

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулна

18/12/2025

Алдарт жүжигчин Брэд Питт 62 нас хүрлээ

18/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.