Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Албанид хиймэл оюунаар бүтээсэн сайдыг томилжээ
Гадаад мэдээ

Албанид хиймэл оюунаар бүтээсэн сайдыг томилжээ

Урлаг Урлаг12/09/2025Шинэчлэгдсэн:12/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Албанийн Ерөнхий сайд Эди Рама хиймэл оюун ухаанаар бүтээсэн сайдыг төрийн тендерт хяналт тавиулахаар томилжээ. Дэлхийд анхных болж буй энэхүү албан тушаал нь “авлигаас ангижруулна” гэж тэрбээр амласан байна.

Энэ оны тавдугаар сард болсон парламентын сонгуульд илт давуу ялсны дараа болж буй Социалист намын хурлын үеэр Э.Рама шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулах үеэрээ “Диелла” буюу “нар” хэмээх нэртэй шинэ “гишүүн”-ийг албан ёсоор танилцуулжээ.

“Диелла бол бие махбодын хувьд оршин байдаггүй, хиймэл оюунаар бүтээгдсэн анхны (засгийн газрын) гишүүн юм. Төрийн тендертэй холбоотой бүх шийдвэрийг Диеллад даатгаж, тендерийг 100 хувь авлигаас ангид байлгаж, тендерийн журамд оруулсан төсвийн хөрөнгө бүрэн ил тод байх болно” гэж Э.Рама хэлсэн байна.

Нэгдүгээр сард Диеллаг хиймэл оюун ухаант цахим туслах хэмээн танилцуулж байсан бөгөөд албани үндэсний хувцас өмссөн эмэгтэйн хувиар иргэдэд цахим үйлчилгээний “e-Albania” платформыг ашиглахад нь тусалж иржээ. Одоогийн байдлаар, Диелла 36 600 цахим баримт бичгийг гаргахад тусалж, платформоор дамжуулан 1000 орчим үйлчилгээ үзүүлээд байна гэж албан ёсны мэдээлэлд дурдсан байна.

Сонгуулиар дөрөв дэх удаагаа засгийн эрхийг авсан Э.Рама ойрын өдрүүдэд шинэ танхимаа хууль тогтоогчдод танилцуулах гэж байна. Авлигатай тэмцэх, тэр дундаа төрийн захиргааны байгууллагад авлигыг бууруулах нь Европын Холбоонд элсэх Албани улсын хүсэлтийн гол шалгуур болдог. Э.Рама 2030 он гэхэд 2.8 сая хүн амтай Балканы улсыг тус холбоонд элсүүлэхийг зорьж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Титаник”-ийн хамгийн чинээлэг зорчигчийн алтан цагийг дуудлагаар худалдана

14/11/2025
Гадаад мэдээ Урлаг

“Цовдлуулсан Трамп” баримал өндөр үнээр зарагджээ

13/11/2025
Гадаад мэдээ Урлаг

“GTA 6” тоглоомыг гаргах хугацааг дахин хойшлуулжээ

11/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгээс

15/11/2025

Newjeans хамтлагийн гишүүд “ADOR” агентлагт буцаж орлоо

15/11/2025

Найдаг уулнаас эртний Уйгар, Хятан бичгийн ховор олдвор илрүүллээ

15/11/2025

“Титаник”-ийн хамгийн чинээлэг зорчигчийн алтан цагийг дуудлагаар худалдана

14/11/2025

“Moon dance” хамтлаг ДАШТ-д оролцохоор Герман Улсыг зорилоо

14/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.