Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Америкийн кино найруулагчдын холбоог Кристофер Нолан удирдана
Кино

Америкийн кино найруулагчдын холбоог Кристофер Нолан удирдана

Урлаг Урлаг22/09/2025Шинэчлэгдсэн:22/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америк-Британийн алдарт найруулагч Кристофер Нолан Америкийн кино найруулагчдын холбоог /DGA/ удирдахаар сонгогдсон талаар тус байгууллагаас бямба гаргийн орой мэдэгджээ. “Оскар”-ын шагналт “Oppenheimer” киноны найруулагч хэлэхдээ, энэ бол миний мэргэжлийн замнал дахь хамгийн том алдар хүндийн нэг мөн гэжээ.

Тус холбоо нь жил бүр “DGA” шагнал гардуулах ёслолыг зохион байгуулахаас гадна АНУ болон хилийн чанад дахь 19 500 кино, телевизийн найруулагчийн эрх ашгийг төлөөлдөг. “Манай салбар асар их өөрчлөлтийг туулж байгаа бөгөөд надад ийм үүрэг хариуцлагыг даатгасан холбооны гишүүдэд талархаж байна” гэж театр, кино урлагийн нэрт зүтгэлтэн Кристофер Нолан хэлжээ.

2023 онд болсон Холливудын ажил хаялтын үеийг дамнан тус холбоог дөрвөн жилийн турш удирдсан Лесли Линка Глаттерийн халааг К.Нолан авах ажээ. Түүнтэй хамтран ажиллахаар сонгогдсон хүмүүсийн дунд Рон Ховард, Жина Принс-Байтвүүд, Лаура Белси, ерөнхийлөгч асан Парис Барклай нар багтжээ. Мөн удирдах зөвлөлийн гишүүдийн дунд Стивен Спилберг, Фил Лорд нар багтсан байна.

Кристофер Нолан нь 2001 оноос хойш гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2015 оноос хойш DGA-ийн Үндэсний зөвлөл болон Баруун бүсийн захирлуудын зөвлөлд ажиллаж, тус нийгэмлэгийн бүтээлч эрх, хиймэл оюун ухааны хороодыг даргалж байжээ. Тэрбээр 2024 онд “Oppenheimer” киногоороо тус холбооны дээд шагналыг хүртсэн бөгөөд өмнө нь “Dunkirk”, “Inception”, “The Dark Knight”, “Memento” зэрэг бүтээлүүдээрээ шагналд нэр дэвшиж байсан юм.

Эртний Грекийн суут найрагч Хомерын “Одиссей” туулиас сэдэвлэсэн Кристофер Ноланы дараагийн дэлгэцийн бүтээл ирэх оны долоодугаар сарын 17-ноос кинотеатруудаар гарах ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Татар” уран сайхны киноны талаарх үзэгчдийн сэтгэгдлээс

22/09/2025
Кино Урлаг

ФОТО: ” Татар” уран сайхны киноны нээлтийн ёслолоос

20/09/2025
Кино Урлаг

ФОТО: “Хэн ч биш” уран сайхны киноноос

17/09/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Anuxai’s fitness-4” реалити шоуны бүртгэл маргааш эхэлнэ

22/09/2025

“Eurovision”-оос хасагдсан ОХУ “Intervision” наадам зохион байгуулжээ

22/09/2025

Америкийн кино найруулагчдын холбоог Кристофер Нолан удирдана

22/09/2025

Өсвөрийн нугараачид Юрий Никулины нэрэмжит шагнал хүртжээ

22/09/2025

Р.Отгонбаатарын “Монгол ном бичгийн соёл” үзэсгэлэн дэлгэгдлээ

22/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.