Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Үндэсний кино урлагийн өдрийг жил бүрийн аравдугаар сарын 11-нд тэмдэглэнэ
Кино

Үндэсний кино урлагийн өдрийг жил бүрийн аравдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

Урлаг Урлаг26/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт”-д Үндэсний кино урлагийн өдрийг жил бүрийн аравдугаар сарын 11, Бүх ард түмний санал хураалт зохион байгуулсан өдрийг жил бүрийн аравдугаар сарын 20-нд тэмдэглэхээр нэмэлт өөрчлөлт орууллаа.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд олгогдсон түгээмэл тархацтай ашиг малтмалын тусгай зөвшөөрлийн хэрэгжилтийн явц, бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт шалгалт хийж, хууль бусаар ашигт малтмал олборлогчийн үйл ажиллагааг таслан зогсоох, эвдрэлд орсон, орхигдсон талбайн байгаль орчинд буруутай этгээдээр төлүүлэх, нөхөн сэргээх, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах талаар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Аж үйлдэр, эрдэс баялгийн сайдад даалгалаа.

“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын 2020 оны 46 дугаар тогтоолоор гурван газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, нэг газар нутгийг байгалийн дурсгалт газрын ангиллаар, нийт 19 газрыг улсын тусгай хамгаалалтад авч, газар нутгийн хилийн заагийг тогтоохыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Өнөөдрийн хуралдаанаар байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн зааг буюу эргэлтийн цэгт ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай, өвөлжөө, хаваржааны давхцалтай хэсгийг хасаж, нийт 19 газрын хилийн заагийг тогтоолоо.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүнг танилцуулав. Хуралдаанаас хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу хяналт-шинжилгээний дүгнэлт, зөвлөмжид үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд болон аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох төрийн захиргааны байгууллагын дарга нарт үүрэг болгов

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”

21/04/2026
Кино Урлаг

Шинэ үеийн монгол кинонуудыг МИАТ-ийн олон улсын нислэгээр толилуулна

20/04/2026
Кино Урлаг

“Avengers: Doomsday” киноны анхны трейлерийг танилцуулав

20/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Уг Такёны хуримын урилгын үг фэнүүдийн дунд шууд шуугиан тарив

21/04/2026

Б.Сарантуяа Төв цэнгэлдэхэд тоглож, Монголын урлагийн түүхэнд бичигдэх үдшийг бүтээнэ

21/04/2026

Жисүгийн хууль ёсны төлөөлөгч мэдэгдэл гаргалаа

21/04/2026

Монголын баг олон улсын А зэрэглэлийн циркчдийн наадмаас “Хүрэл алиалагч” цом хүртлээ

21/04/2026

Сурагч Б.Отгонбаатар “Урлахуй” үзэсгэлэнгээ дэлгэлээ

21/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.