Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Монгол хаан” жүжгийн уран бүтээлчид Японд эх орноо сурталчиллаа
Театр

“Монгол хаан” жүжгийн уран бүтээлчид Японд эх орноо сурталчиллаа

Урлаг Урлаг01/10/2025Шинэчлэгдсэн:01/10/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тун удахгүй Японд тоглох “Монгол хаан” жүжгийн уран бүтээлчид 2025 оны есдүгээр сарын 25–28-нд тус улсын аялал жуулчлалын салбарын хамгийн том арга хэмжээ болох Японы аялал жуулчлалын экспо (JATA)-д оролцож, Монгол Улсаа сурталчиллаа.

Японы Аичи мужийн Нагоя хотын “Aichi Sky Expo” олон улсын үзэсгэлэнгийн төвд болсон энэ удаагийн экспод дэлхийн 130 орон, бүс нутгаас болон Японы 47 муж аймгаас нийт 1,310 гаруй компани, байгууллага оролцож, 150 мянга орчим хүн хүрэлцэн иржээ.

Энэхүү экспо нь дэлхийн аялал жуулчлалын салбарын гол арга хэмжээ бөгөөд 100 гаруй улс орон, бүс нутгаас аялал жуулчлалын байгууллагууд, авиакомпани, зочид буудлын төлөөлөл оролцож, 1,200 гаруй павильон байрласан байна. Экспогийн үеэр “Монгол хаан” жүжгийн уран бүтээлчид Монголын соёл, урлаг, хувцас чимэглэл, бүжгийн гайхамшигт өвийг орон орны зочдод танилцуулж, Монгол орноо сурталчлан танилцууллаа.

Монгол Улс 2030 он гэхэд жилдээ хоёр сая жуулчин хүлээн авч, салбарын орлогыг найман тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байна. Зах зээлийн зарчмаар Япон Улсад тоглох хувийн хэвшлийн “Монгол хаан” жүжгийн уран бүтээлчид ийнхүү Японы аялал жуулчлалын хамгийн том арга хэмжээнд эх орноо сурталчиллаа.

Лондон, Сингапурт нийт 70 орчим мянган үзэгчдэд хүрсэн “Монгол хаан” жүжиг олон улсын аялан тоглолтынхоо хүрээнд анх удаа Японы зах зээлд тоглож байгаа бөгөөд жүжгийн тасалбарын борлуулалт маш өндөр хувьтай байна. Тус жүжиг аравдугаар сарын 10-26-ны өдрүүдэд Токио, Нагоя хотуудад тоглох болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

08/07/2026
Театр Урлаг

Дагвын Цэвээнравдан Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

07/07/2026
Театр Урлаг

Жамсранжавын Пүрэвдорж Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

06/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Кино судлаач, баримтат кино найруулагч Түдэвийн Чимид Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

“Улаанбаатар” театрын гоцлол дуучин А.Наранбаатар Хөдөлмөрийн хүндэт медаль хүртлээ

08/07/2026

ФОТО: “The Odyssey” киноны дэлхийн нээлтээс

08/07/2026

IShowSpeed-ийг арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан гэх хэргийг шалгаж эхэллээ

08/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.