Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Анна Каренина” жүжгийг аравдугаар сарын 10-наас дахин толилуулахаар болжээ
Театр

“Анна Каренина” жүжгийг аравдугаар сарын 10-наас дахин толилуулахаар болжээ

Урлаг Урлаг07/10/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ-ын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгийг 2020 онд Монголын үзэгчдэд анхлан хүргэж байв.

“Анна Каренина” роман нь дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн заавал унших ёстой сонгодог бүтээлд тооцогддог. Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосын харилцаа, амьдралын тухай өгүүлэх энэхүү романыг жүжгийн зохиол болгон Н.Пүрэвдагва бичсэн бол Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулж, зураачаар УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр нар ажилласан.

Түүнчлэн хоёр бүлэг, 23 үзэгдэлт уг жүжгийг УДЭТ шинэ бүрэлдэхүүн, шинэ “Анна”-тайгаар энэ оны тавдугаар сард үзэгчдийн хүртээл болгосон юм. Тэгвэл эл жүжгээ энэ аравдугаар сарын 10-наас дахин толилуулахаар болжээ.

Гол дүрүүдэд Анна Каренинад  О.Хонгорзул, Анна /Хувь заяа/-д Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд, Алексей Вронскийд Т.Сэргэлэн, Алексей Каренинд И.Дашнамжил, Долли Облонскаяд О.Долгор, Кити Щербацкаяд Ц.Цэлмэг, А.Номин-Эрдэнэ, Степан Облонскийд Гавьяат жүжигчин О.Гэрэлсүх, Варя Вронскаяд Гавьяат жүжигчин Ц.Баясгалан, Бетси Тверскаяд М.Тогтохжаргал, Константин Левинд Б.Шинэбаяр, Щербацкий ванд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Щербацкая хатагтайд Ардын жүжигчин Ж.Оюундарь нар тоглоно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнийн төрсөн өдөр

29/06/2026
Театр Урлаг

“Хана бодит уу” шилэн хоргон дахь оршихуйн туршилт эхэллээ

23/06/2026
Театр Урлаг

УДЭТ болон БНСУ-ын “Сансанмару” продакшн нар хамтран ажиллана

23/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ухаалаг музейн орчныг бүрдүүлсэн “Чингис хаан” үндэсний музей

30/06/2026

Мандах төрийн малгай нь Монголын төр, цэргийн түүхийг илтгэх ховор өв

30/06/2026

Жүжигчин Том Харди рэп цомог гаргана

29/06/2026

Лиса үнэн худал илрүүлэгч төхөөрөмжид нууцаа дэлгэв

29/06/2026

Кино шүүмжлэгчид “Supergirl”-ийг DC-ийн хамгийн тааруу бүтээлүүдийн нэг гэж үнэллээ

29/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.