Холливуудын од, жүжигчин, найруулагч, продюсер Дайан Китон өнгөрөгч бямба гараг /2025.10.11/-т 79 насандаа таалал төгсжээ.
Дайан Китон нь “Энни Холл” киноны дүрээр “Оскар”, “Алтан бөмбөрцөг”, “БАФТА” зэрэг кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагналуудыг гол дүрийн төрөлд хүртсэн бөгөөд алдарт найруулагч Фрэнсис Форд Копполагийн гурамсан “Загалмайлсан эцэг” (1972, 1974, 1990), мөн түүнчлэн Вуди Аллены бүтээлүүдээрээ олонд хүндлэгдсэн уран бүтээлч байв.