Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»‘’Paramount’’ компани ‘’Warner Bros Discovery’’-г худалдан авах гэж байна
Кино

‘’Paramount’’ компани ‘’Warner Bros Discovery’’-г худалдан авах гэж байна

Урлаг Урлаг15/10/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын ертөнцийн хамгийн нөлөө бүхий компаниудын нэг “Paramount” кино телевизийн салбарын могул “Warner Bros Discovery”-г худалдан авах санал тавилаа. Энэхүү санаачилгын ард технологийн тэрбумтан Ларри Эллисон болон түүний гэр бүл байгаа юм.

Тэд “Warner Bros Discovery”-гийн нэгж хувьцааг 20 ам.доллараар үнэлсэн санал хүргүүлсэн ч компанийн удирдах зөвлөл уг санал нь компанийн бодит үнэлгээнд хүрэхгүй гэж үзэн, татгалзжээ. Гэсэн хэдий ч хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд “Paramount” илүү өндөр үнийн дүнтэйгээр дахин санал тавихаар зэхэж байна. Хэрвээ уг хэлцэл биеллээ олвол HBO, CNN, Warner Bros зэргийг нэгтгэсэн аварга корпораци бий болж, медиа салбарт ч томоохон өөрчлөлт ирэх магадлал тун өндөр байна.

Ларри Эллисоны хүү Дэвид Эллисон 2024 онд ‘’Skydance Media’’-г 8 тэрбум ам,доллараар худалдан авсан. Энэ зун түүний гэр бүл ‘’Paramount’’ компанийн хяналтын хувьцааг худалдан авснаар медиа салбарын хамгийн залуу, том тоглогчдын нэг болсон.

Дэвид Эллисон
‘’Paramount’’ компани сүүлийн саруудад хэд хэдэн томоохон хэлцэл хийсэн бөгөөд  UFC-гийн медиа эрхийг 7.7 тэрбум ам.доллараар авсан юм. Ингэснээр энтертайнмент, медиа салбарт өрсөлдөх хүчтэй стратегийг алхам алхмаар боловсруулж байгаа гэж шинжээчид үзэж байна. Дэвид Эллисоны хувьд “Paramount”-ыг технологид суурилсан, олон талт медиа хэлбэрт чиглүүлэхээр ажиллаж байгаа юм. 

“Warner Bros Discovery” ирэх дөрөвдүгээр сар гэхэд үйл ажиллагаагаа хоёр хэсэгт хуваахаар төлөвлөж байгаа нь “Paramount” компани яаравчлан хөдлөж байгаагийн нэг шалтгаан гэж үзэж болно. Нэг хэсэгт нь HBO, HBO Max болон Warner Bros. студи орж, үүнийг одоогийн Гүйцэтгэх захирал Дэвид Заслав удирдана. Харин нөгөө хэсэг нь Discovery Global нэртэй болж, кабелийн суваг төвтэй бүтэцтэй болох аж.

Зах зээлийн үнэлгээний хувьд “Warner Bros Discovery” ойролцоогоор 42 тэрбум ам.долларын үнэлгээтэй бол “Paramount” компани 18.5 тэрбум ам.долларын үнэлгээтэй байна. Хэрвээ энэ хэлцэл амжилттай биелвэл энэ нь зөвхөн хоёр компани хоорондын асуудал биш, дэлхийн медиа салбарын хүчний шинэ тэнцвэрийг тогтоохуйц алхам болохыг мэргэжилтнүүд онцолж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Avatar: Fire and Ash” кино арванхоёрдугаар сарын 19-нд нээлтээ хийнэ

15/10/2025
Кино Урлаг

“Kpop Demon Hunters” анимэйшн “Netflix”-ийн хамгийн их үзэлттэй бүтээлээр тодров

14/10/2025
Кино Урлаг

“Хувь заяа” кино олон улсын наадамд өрсөлдөнө

14/10/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Владимир Высоцкийн нүүрний хэвийг дуудлага худалдаанд оруулна

15/10/2025

“Avatar: Fire and Ash” кино арванхоёрдугаар сарын 19-нд нээлтээ хийнэ

15/10/2025

Удам дамжсан авьяаслаг жүжигчин С.Ариунбямбын Номин-Эрдэнэ “Анна Каренина” жүжигт тоглоно

15/10/2025

Тейлор Свифтийн шинэ цомог түүхэн амжилт тогтоожээ

15/10/2025

“Хувирал” үзэсгэлэнг Португал улсад дэлгэлээ

15/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.