Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Төрийн соёрхолт Д.Сосорбарамын хүү Майдарравжаа “Монгол хаан” жүжгийн гол дүрд тоглож эхэлжээ
Театр

Төрийн соёрхолт Д.Сосорбарамын хүү Майдарравжаа “Монгол хаан” жүжгийн гол дүрд тоглож эхэлжээ

Урлаг Урлаг27/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монгол хаан” жүжиг энэ аравдугаар сарын 10-20-ны өдрийг хүртэл Япон улсын Токио хот дахь 18 удаагийн тоглолтоо амжилттай өндөрлөөд аравдугаар сарын 24-нөөс Нагоя хотноо тоглогдож эхэлжээ.

“Монгол хаан” жүжгийн Токио дахь тоглолтууд, уран бүтээлчдийн соёлын үйл ажиллагаа нь Японд Монгол Улсыг амжилттай сурталчилж байна. Тус жүжгийн продюсер Грег Сузуки “Би энтертаймент салбарт 40 жил ажиллаж байна. Энэ хугацаанд гадаад дотоодын маш олон жүжиг тоглолт дээр ажилласан хэдий ч эхний гурван өдөр тасалбар нь зарагдаж дууссан тохиолдол өмнө нь огт байсангүй.” гэж онцолжээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй Төр” буюу “Монгол хаан” жүжиг нь 124 сая хүн амтай, Азийн тэргүүлэх зах зээл болох Японд амжилттай нэвтэрч, театрын зах зээлд Азийг төлөөлөх амжилттай төсөл болж чадаж байгааг “Монгол хаан” жүжгийн Япон дахь тоглолт харуулж байна.

Жүжгийн гол дүр Арчуг хааны дүрд Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбилэг, Эгэрэг түшмэлийн дүрд Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, их хатны дүрд Б.Одончимэг, бага хатны дүрд О.Дөлгөөн, Ачир ханхүүгийн дүрд Гавьяат жүжигчин Ш.Доржсүрэн, Хүчир ханхүүгийн дүрд О.Майдарравжаа нар тоглож байна.

УДЭТ-ын жүжигчин О.Майддарравжаагийн тухайд Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын хүү, удам залгамжилж яваа авьяаслаг жүжигчин ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан “Долоон нар” хүүхдийн жүжиг нээлтээ хийлээ

27/07/2026
Театр Урлаг

“Монгол хаан” жүжиг “Broadway”-д тоглох сонгон шалгаруулалтад тэнцлээ

15/07/2026
Театр Урлаг

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын 50 жилийн ой тохиолоо

15/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Жаред Летог дөрвөн эмэгтэй бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдүүлжээ

29/07/2026

Ариана Гранде цацаагүй дуу, бичлэгүүдийг нь задруулсан хакеруудыг шүүхэд өглөө

29/07/2026

Детектив зохиолын “хаан” Хигашино Кэйго таалал төгсжээ

29/07/2026

“Хү” хамтлаг Монголын хөгжмийн түүхэнд шинэ түүх бичнэ

29/07/2026

Жүжигчин Мүн Гын Ён гэрлэжээ

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.