Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэн 2016 онд тайзнаа туурвисан Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарын найруулга “Монгол ардын суут” түүхэн баримтат жүжгийг Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа дахин толилуулж байна.
Тус уран бүтээл нь Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, суут яруу найрагч, зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан бүтээсэн түүхэн баримтат драмын жүжиг юм.

