Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Хүйс толгойн хөшөөний бичээс” өвийн батламжийг гардууллаа
Өв соёл

“Хүйс толгойн хөшөөний бичээс” өвийн батламжийг гардууллаа

Урлаг Урлаг25/11/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын соёлын биет болон биет бус өвийг дэлхий нийтэд таниулах, сурталчлах, хамгаалах зорилгоор НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-д бүртгэгдсэн өвийн батламж гардуулах ёслол арваннэгдүгээр сарын 21-ний өдөр “Чингис хаан” үндэсний музейд боллоо.

Монгол Улсаас ЮНЕСКО-гийн холбогдох жагсаалтад амжилттай бүртгүүлсэн “Хүйс толгойн хөшөөний бичээс” өвийн батламжийг Гадаад харилцааны сайд бөгөөд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын дарга Б.Батцэцэг Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирт гардуулан өглөө.

Хүйс толгойн бичээс нь Булган аймгийн Могод сумын Хүйс толгой хэмээх газраас олдсон соёлын үнэт дурсгал юм.

Монгол хэл, бичгийн хамгийн эртний дурсгалыг 1224-1225 оныг гэрчлэх “Чингисийн чулууны бичиг” гэж үзэж байсан бол түүнийг даруй 600 гаруй жилээр урагшлуулсан хүн төрөлхтний хэл, үсэг бичгийн судлал, түүний дотор Монгол хэлний түүхэн ач холбогдолтой дурсгал бол Хүйс толгойн бичээс хэмээн судлаачид үзэж байна.

Хүйс толгойн бичээс нь 154 см өндөр, 41 см өргөн, 15 см зузаан, хар саарал өнгийн боржин чулуун тэгш гадаргуу дээр 11 мөр монгол хэлээр, брахми үсгээр сийлсэн бичээс бүхий хөшөө юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Мөсөн сурын олон улсын тэмцээнд гадаадын харваачид өрсөлдөх нь

09/01/2026
Өв соёл Урлаг

“Түмэн тэмээний баяр-2026”-ыг хоёрдугаар сарын 6-8-нд зохион байгуулна

08/01/2026
Өв соёл Урлаг

Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэнэ

07/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

G-Dragon Францын тэргүүн хатагтайн сангийн гала тоглолтод уригдлаа

09/01/2026

Да Винчигийн ДНХ-гийн нууцыг тайлахад ойртжээ

09/01/2026

Хомо сапиенс ба неандертальчуудын өвөг байж магадгүй хүний үлдэгдэл олджээ

09/01/2026

“Монголын шилдэг нийтлэл” цувралын 44 дүгээр боть “мэндлэв”

09/01/2026

Мөсөн сурын олон улсын тэмцээнд гадаадын харваачид өрсөлдөх нь

09/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.