Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Ахмад жүжигчин Б.Даваасүрэн Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ
Театр

Ахмад жүжигчин Б.Даваасүрэн Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

Урлаг Урлаг26/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Улсын драмын эрдмийн театрын ахмад уран бүтээлч, жүжигчин Б.Даваасүрэн Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнууллаа.

Б.Даваасүрэн нь 1974 онд УДЭТ-т жүжигчнээр орж ажилласнаас хойш 35 жил тасралтгүй тайз, дэлгэцийн урлагт ард түмний сэтгэл зүрхэнд хоногшиж үлдсэн олон дүрүүдийг бүтээн амилуулсан байна. Тэрээр театрын тайзнаа 100 гаруй гол ба туслах дүрүүд, 50 гаруй телевизийн бүтээлийн дүрүүд, мөн 50 гаруй уран сайхны киноны дүрүүдийг амжилттай бүтээсэн бөгөөд түүнийг соёл урлагийнхан “Туслах дүрийн мастер” хэмээн өргөмжилдөг билээ. УДЭТ-ын тайзнаа К.Гольдоний “Хоёр эзний нэг зарц” жүжгийн Труффальдино, В.Шекспирийн “Отелло” жүжгийн Родриго, “Гамлет” жүжгийн Бернард, Розенко, А.В.Чеховын “Цахлай” жүжгийн эмч Дорин, Н.Анкиловын “Цэргийн бэлэвсэн гэргий” жүжгийн Плетнев, Д.Мягмарын “Найрын ширээний ууц” жүжгийн Ойдов, Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж” жүжгийн Даридай Отчигин зэрэг дүрүүдийг бүтээжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

23/10/2026
Театр Урлаг

Маргааш “ИНЭЭМТГИЙ ХҮН”-тэй

22/10/2026
Театр Урлаг

Улсын хүүхэд залуучуудын театрын захирал, Гавьяат жүжигчин Н.Ариунболд: “Тэнгэрийн элч Тэмүүжин” түүхэн жүжиг тайзнаа амилах гэж байна

22/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жанет Жексон нэвт гэрэлтсэн хар торон даашинзаар гоёмсог төрхөө гайхууллаа

24/10/2026

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

24/10/2026

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.