Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Дамбадаржайлин хийдийг шашин, соёлын цогцолбор болгоно
Өв соёл

Дамбадаржайлин хийдийг шашин, соёлын цогцолбор болгоно

Урлаг Урлаг27/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар хотын ууган хийд Дамбадаржайлин хийд байрладаг. Тус хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засварлаж, хүрээлэн буй орчны байгалийн тогтоц, түүхэн дурсгал, соёлын өвийг хамгаалсан шашин, соёлын цогцолбор байгуулахаар болжээ.

Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар “Шашныг бадруулагч Дамбадаржайлин хийд нь 260 жилийн түүхтэй Улаанбаатар хотын ууган хийд юм. Тус хийд нь нийслэлийн өмчид бүртгэлтэй хэдий ч сэргээн засварлаж байгаагүй өнөөдрийг хүрсэн. Нийслэлийн өмчийг хамгаалахын зэрэгцээ шашны байгууллагыг хурал номоо явуулах боломжийг олгох, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, бусад дүрэм журмын дагуу хийдийн 4.5 га газрыг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн жишгээр тохижуулж, шашны аялал жуулчлалыг хөгжүүлж, соёлын биет болон биет бус өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд сэргээн босгохоор төлөвлөж байна. Эхний ээлжид тухайн орчмыг хэрхэн, яаж хуучин өнгө төрхөөр нь сэргээн босгох вэ гэдэгт техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна. Ирэх жил зах зээлийн үнэлгээний дагуу газар чөлөөлөлт явагдана. Соёлын өвийг сэргээн босгох ажлын хэсгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Соёл урлагийн асуудал хариуцсан зөвлөх Г.Мөнхцэцэг хариуцаж байна. Тухайн орчимд баригдаж байгаа Дамбадаржаагийн 63 МВт дулааны станцыг ирэх оны наймдугаар сард ашиглалтад оруулна. Тухайн орчмыг амины орон сууц болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа” гэв.

Түүний мэдээлснээр яруу найрагч, УИХ-ын гишүүн асан Г.Мөнхцэцэг хотын даргын Соёл урлагийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ. Тэрбээр 2016-2024 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилгад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо

18/06/2026
Өв соёл Урлаг

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна

17/06/2026
Өв соёл Урлаг

“Physical Asia” шоуны шилдгүүд Дэлхийн адууны өдрийн морьт жагсаалд оролцоно

10/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Г.Даваадалай анхны цомгоо гаргаж, “Cosmic Ocean” нэртэй тоглолтоо толилуулна

18/06/2026

“Төмөр хүн” Тамаваши Б.Мөнх-Оргил Чингис хааны дүрд дуу оруулжээ

18/06/2026

“Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолд таван шинэ номинаци нэмэгдлээ

18/06/2026

“Netflix” компани “TikTok”-той төстэй “Clips” цэс нэвтрүүлж байна

18/06/2026

Пол Маккартни 84 нас хүрлээ

18/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.