Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Zootopia 2” хүүхэлдэйн кино түүхэн дээд амжилт тогтоолоо
Кино

“Zootopia 2” хүүхэлдэйн кино түүхэн дээд амжилт тогтоолоо

Урлаг Урлаг01/12/2025Шинэчлэгдсэн:01/12/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн “Walt Disney” компанийн бүтээл, амьтдын хотын тухай өгүүлдэг “Zootopia” хүүхэлдэйн киноны үргэлжлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Америкт 96 сая ам.доллар, Талархлын баярын үеэр 156 сая ам.долларын орлого олсноор лхагва гарагт нээлтээ хийснээсээ хойш ням гараг /2025.11.30/-ийн байдлаар дэлхий даяар 556 сая ам.долларыг олжээ.

Ингэснээр хүүхэлдэйн кинонуудын түүхэнд хамгийн өндөр орлого олсон нээлт болсны зэрэгцээ дэлхийн хэмжээнд дөрөвдүгээрт бичигдэх хамгийн өндөр орлого олсон нээлт, мөн 2025 оны олон улсын хэмжээний шилдэг нээлт боллоо.

Харин “Wicked: For Good” уран сайхны кино өнгөрсөн амралтын өдрүүдэд дотооддоо 62.8 сая ам.долларын орлого олсноор Хойд Америкт нийт 270.4 сая ам.долларын орлого олоод байна. “Wicked” киноны хоёрдугаар анги нь олон улсын зах зээлээс нийт 393 сая ам.долларын орлого олсон байна.

Эдгээр хоёр кино нь жилийн турш тааруу үзүүлэлттэй байсан Хойд Америкийн кинотеатруудад Талархлын баярын амралтын өдрүүдээр гайхалтай үзүүлэлтүүдийг авчирчээ. Тодруулбал, таван өдрийн амралтын үеэр нийт 290 сая ам.долларын орлого олсны 188 сая ам.долларыг нь баасан гаргаас ням гаргийн хооронд бүрдүүлсэн байна.

Түүнчлэн энэ оны сүүлчээр “Avatar: Fire and Ash”, “Five Nights at Freddy’s 2” зэрэг кинонууд нээлтээ хийх тул энэ оны кассын орлого цаашид нэмэгдэх төлөвтэй байна. “Энэ бол гайхалтай үр дүн бөгөөд он дуусахад дөрөвхөн долоо хоног үлдээд буй энэ үед кинотеатруудын орлогод томоохон түлхэц болж байна” гэж “Comscore” компанийн шинжээч Пол Дергарабедиан хэлжээ.

Эхний анги нь үзэгчдийн хүртээл болсноос хойш 10 орчим жилийн дараа дэлгэцнээ гарч буй “Zootopia 2” киноны орлого хүлээлтээс давсан бөгөөд нэгдүгээр анги нь 2016 оны гуравдугаар сард нээлтээ хийхдээ 75 сая ам.долларын орлого олж байв. Шинэ ангид эхнийхтэй адил туулай цагдаа Жуди Хоппс болон луйварчин үнэг Ник Уайлд нарт амьтдын хотод тохиох адал явдлын талаар өгүүлнэ.

Энэхүү кино нь 2025 онд Хойд Америкийн кинотеатруудад хийсэн дөрөв дэх том нээлтийг хийсэн боловч хамгийн том зах зээл нь Хятад байсан бөгөөд дэлхий даяарх нийт орлогын тэн хагасыг бүрдүүлж, 272 сая ам.долларын тасалбар борлуулжээ. Америкт бүтээсэн ямар ч хүүхэлдэйн кино нээлтийнхээ үеэр ийм хэмжээний орлого олж байгаагүй юм. Бокс-оффисын жагсаалтын гуравдугаарт “Now You See Me: Now You Dont” кино 7 сая ам.доллароор бичигдсэн бол “Predator: Badlands” /4.8 сая ам.доллар/, “The Running Man” /3.7 сая ам.доллар/ кинонууд эхний тавд жагссан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“366 дахь өдөр” уран сайхны кино олон улсын наадмаас хос шагнал хүртлээ

01/12/2025
Кино Урлаг

“Disney” компани “Frozen” анимейшний Олаф дүрийг робот хэлбэрээр бүтээж танилцууллаа

30/11/2025
Кино Урлаг

“Dust Bunny” уран сайхны кино арванхоёрдугаар сарын 25-нд нээлтээ хийнэ

30/11/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Агаараас ундны ус гарган авах технологи боловсруулжээ

01/12/2025

“Zootopia 2” хүүхэлдэйн кино түүхэн дээд амжилт тогтоолоо

01/12/2025

“Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг дөрөвхөн удаа толилуулна

01/12/2025

“Alibaba” хиймэл оюунд суурилсан ухаалаг нүдний шил танилцууллаа

01/12/2025

“366 дахь өдөр” уран сайхны кино олон улсын наадмаас хос шагнал хүртлээ

01/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.