Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Их говийн манаач” баримтат кино нээлтээ хийлээ
Кино

“Их говийн манаач” баримтат кино нээлтээ хийлээ

Урлаг Урлаг05/12/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цор ганц Монголын говьд цөөн тоогоор амьдардаг үндэсний бахархалт амьтан болох Мазаалай баавгайн тухай гарах “Их говийн манаач” баримтат кино өчигдөр нээлтээ хийсэн. Тус киног хэвлэл мэдээллийн “Eguur News” агентлаг ерөнхий продюсероор ажиллан бүтээжээ. “Их говийн манаач” баримтат кино нь зөвхөн Мазаалайн тухай өгүүлэх бус говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаанд ажилладаг байгаль хамгаалагчдын амьдрал, нэн эмзэг говийн экосистемийг хадгалж хамгаалахын тулд хичээх цаг наргүй хөдөлмөр зэргийг харуулахыг зорьжээ.

“Их говийн манаач” баримтат киноны гол дүрийг бүтээсэн, биологич Д.Дэлгэрчимэг “Кино маань миний төсөөлснөөс хавь илүү бүтээл болсон байна. Энэ төсөлд орж, баримтат кинонд тоглосноор өөрийнхөө ажил, амьдралыг өөр өнцгөөр, өөр дурангаар харсан нь сонирхолтой байлаа. Сэтгэл их хөдөллөө, учир нь ийм сайн бүтээл болно гэж төсөөлөөгүй. Хүмүүс манай киног үзээд энэ байгаль, дэлхий дээр зөвхөн хүн ганцаараа оршин тогтнох бус биологийн олон янзын төрөл зүйлийн ан амьтад байдаг гэдгийг ойлгоод гараасай гэж хүсэх байна. Мөн тэдгээрийг хүмүүс бид бүхэн авч үлдэх учиртай. Тэр тусмаа “дархан цаазат газрын байгаль хамгаалагчид түүний төлөө хэрхэн ажиллаж байгаа, түүнтэй зэрэгцэн эрдэмтэн судлаачид ямар үүрэгтэй оролцдог вэ?” гэдэг асуултад хариулт өгөхийг зорьсон. Тиймээс иргэд маань зөвхөн Мазаалай гэх биш “хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалаасай, хамгаалмаар байна” гэх сэтгэгдлийг аваасай гэж хүсэж байна” гэлээ. Мөн тус киноны гол дүрийг байгаль хамгаалагчаар 15 дахь жилдээ ажиллаж буй Ч.Давааням бүтээжээ. Тэрбээр “Мазаалай баавгай нь холимог идэштэн, өдрийн цагаар хэвтээд орой цагаар идэвхтэй хөдөлгөөн хийдэг учир бодитоор олж харна гэдэг тун бэрх. Том газар нутагт, цөөн тоогоор нутагладаг учраас түүний дүрсийг авна гэдэг нь мөн хүндрэлтэй, том сорилт байсан. Энэ киногоороо дамжуулан дархан цаазат их говийн экосистемийг онгон зэрлэгээр нь хадгалан хамгаалж үлдэж, оршин буй амьтадыг амар тайван байлгахыг л хүсэж байна” хэмээсэн юм.

Урьд өмнө мазаалай баавгайн талаарх кино, нэвтрүүлгүүд нь ихэвчлэн танин мэдэхүйн шинж чанартай хийгдэж байв. Тэгвэл энэ удаа мазаалайн талаар мэдээлэл өгөхөөс гадна түүний амьдардаг орчныг гойд дүрслэн үзүүлж, байгаль хамгаалагч, эрдэмтдийн нөр их хөдөлмөрийг анх удаа дэлгэн харуулснаараа онцлог ажээ. Тус киноны найруулагчаар “Дасгалжуулагч”, “Дурсаж яваарай” зэрэг уран сайхны бөгөөд баримтат киногоороо үзэгчдийн талархлыг хүртээд буй Э.Ган-Очир ажилласан байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Гавьяат жүжигчин М.Бадамгаравын театр, кинонд бүтээсэн зарим дүрийн онцлог

05/12/2025
Кино Урлаг

“Zootopia 2” Хятадад нээлтээ хийсэн даруйдаа 275 сая ам.доллар олж, рекорд тогтоов

02/12/2025
Кино Урлаг

Сабрина Карпентер “Алиса гайхамшгийн оронд” мюзиклийн гол дүрийг бүтээнэ

02/12/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Гавьяат жүжигчин М.Бадамгаравын театр, кинонд бүтээсэн зарим дүрийн онцлог

05/12/2025

“Их говийн манаач” баримтат кино нээлтээ хийлээ

05/12/2025

Майли Сайрус сүй тавьжээ

05/12/2025

Токиогийн үзэсгэлэнгийн үеэр хүн дүрст роботууд анхаарал татаж байна

05/12/2025

“Netflix”-ээс “Physical Asia: Welcome to Mongolia” нэвтрүүлэг хийнэ

05/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.