Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Алтан бөмбөрцөг 2026” наадмын нэр дэвшигчид тодорлоо
Кино

“Алтан бөмбөрцөг 2026” наадмын нэр дэвшигчид тодорлоо

Урлаг Урлаг09/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Кино, телевизийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан бөмбөрцөг” наадамд өрсөлдөх нэр дэвшигчдийг Лос-Анжелес хотноо танилцууллаа.

Тус наадмын “Шилдэг кино (мюзикл эсвэл инээдмийн кино)”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг кино зохиол” зэрэг есөн номинацид буюу хамгийн олон шагналд Пол Томас Андерсоны найруулсан “One Battle After Another” кино нэр дэвшжээ. Найруулагч Йоаким Триерийн “Affeksjonsverdi” кино найман шагналд нэр дэвшсэнээр удаалж байгаа бол Райан Куглерийн “Sinners” кино долоон шагналд өрсөлдөнө. Хлое Жаогийн “Hamnet” кино зургаан төрөлд, Гильермо дель Торогийн “Франкенштейн”, “Жон Чү” кинонууд таван номинацид нэр дэвшсэн байна.

“Wicked: For Good” кино “Шилдэг мюзикл эсвэл инээдмийн кино” төрөлд нэр дэвшээгүй боловч тус киноны гол дүрүүдийг  бүтээсэн жүжигчин Синтия Эриво, Ариана Гранде нар жүжигчдийн ангилалд нэр дэвшжээ.

“Шилдэг драмын кино” төрөлд “Франкенштейн”, “Хамнет”, Ираны найруулагч Жафар Панахигийн “A Simple Accident”, Клебер Мендонса Фильюгийн “The Secret Agent”, мөн “Sinners”, “Affeksjonsverdi” кинонууд өрсөлдөнө.

Телевизийн цувралуудаас “The White Lotus” зургаан төрөлд нэр дэвшсэнээр тэргүүлж байна. “Netflix”-ээр цацагдсан “Adolescence” богино хэмжээний цуврал “Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” зэрэг таван номинацид өрсөлдөнө. Өдгөө 15 настай Оуэн Купер тус цувралд бүтээсэн дүрээрээ “Эмми” наадмаас “туслах дүрийн шилдэг жүжигчин” шагналыг хүртсэнээр энэ төрөлд шагнал хүртсэн хамгийн залуу эрэгтэй жүжигчин болсон юм. “Only Murders in the Building”, “Severance” цувралууд тус бүр дөрвөн номинацид нэр дэвшжээ. Гадаадын кинонуудаас Норвегийн “Affeksjonsverdi” найм, Францын “A Simple Accident” кино дөрвөн номинацид нэр дэвшсэн байна.

“Драм киноны шилдэг эмэгтэй жүжигчин” шагналд Сидни Суини (Christy) нэр дэвшсэнгүй, харин Женнифер Лоуренс (Die My Love), Жулия Робертс (After the Hunt), Ева Виктор (Sorry, Baby) нар өрсөлдөнө. Мөн Тесса Томпсон (Hedda) болон ирланд жүжигчин Жесси Бакли (Hamnet) нэр дэвшжээ.

“Avatar: Fire and Ash” кино “Хамгийн өндөр орлоготой кино”, “Киноны шилдэг дуу” гэсэн хоёр төрөлд өрсөлдөнө. “Хамгийн өндөр орлоготой кино” төрөлд мөн “F1”, “KPop Demon Hunters”, “Sinners”, “Weapons”, Mission: “Impossible-The Final Reckoning” кинонууд нэр дэвшжээ.

“Алтан бөмбөрцөг” наадмын шагнал гардуулах 83 дахь удаагийн ёслол Лос-Анжелес хотноо нэгдүгээр сарын 11-нд болно. Энэ удаагийн ёслолыг  Никки Глейзер хоёр дахь жилдээ хөтөлнө.

“Оскар”-ын шагналаас ялгаатай нь “Алтан бөмбөрцөг” шагналд нэр дэвшигчдийг кино урлагийн салбарыг сурвалжилдаг олон улсын сэтгүүлчид сонгодог.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Жүжигчин Мишель Иео Холливуудын алдрын гудамжинд одтой боллоо

19/02/2026
Кино Урлаг

Холливуудын алдарт жүжигчин Жон Траволта 72 нас хүрлээ

18/02/2026
Кино Урлаг

Жүжигчин Мишель Иео Холливуудын алдрын гудамжинд өөрийн нэр бүхий одтой болно

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Мишель Иео Холливуудын алдрын гудамжинд одтой боллоо

19/02/2026

Уран хийц, сийлбэртэй агар хувин цацал Завхан аймгийн музейн угсаатны зүйн танхимд бий

19/02/2026

Шуртын хүн чулуун хөшөө

19/02/2026

Холливуудын алдарт жүжигчин Жон Траволта 72 нас хүрлээ

18/02/2026

Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарь

18/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.