Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Найруулагч Жеймс Камерон долларын тэрбумтан болжээ
Кино

Найруулагч Жеймс Камерон долларын тэрбумтан болжээ

Урлаг Урлаг17/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Аватар” киноных нь гуравдугаар анги гарахаас хэдхэн хоногийн өмнө найруулагч Жеймс Камерон албан ёсоор тэрбумтнуудын эгнээнд нэгджээ. Түүний хөрөнгө 1.1 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа тухай “Forbes” сэтгүүл мэдээлсэн байна.

Ингэснээр өдгөө 71 настай тэрбээр Жорж Лукас, Стивен Спилберг, Питер Жексон, Тайлер Перри нарын дараа тэрбумтан болсон тав дахь хүн болж байна.

“Терминатор”, “Харийнхан”, “Титаник”, “Аватар” кинонуудыг найруулсан Жеймс Камерон бол хөрөнгийнхөө ихэнхийг өөрийн бүтээсэн киноноос олсон цорын ганц найруулагч бөгөөд түүний кинонууд дэлхийн кино театруудаас нийт 9 орчим тэрбум ам.долларын орлого олжээ.

Камерон мөн “Титаник” (1997), “Аватар” (2009), “Аватар: Усны ертөнц” (2022) гэсэн гурван киногоороо дэлхийн кино театруудаас тус бүр нь 2 тэрбум ам.долларын орлого олсон цорын ганц найруулагч хэвээр байгаа билээ. “Аватар” кино нь одоо ч хамгийн их ашиг орлого олсон кинонуудыг тэргүүлсээр байгаа бөгөөд нийт орлого нь 2.9 тэрбум ам.долларт хүрсэн юм. Харин “Аватар: Усны ертөнц” кино нь 2.3 тэрбум ам.долларын орлогоор гуравдугаарт бичигдэж байна.

“Forbes” сэтгүүлийн тооцоолсноор, Камерон “Аватар: Гал ба үнс” киноноосоо хамгийн багадаа 200 сая ам.доллар олох төлөвтэй байна.

“Аватар” киноны гуравдугаар анги мөн 2025 онд хамгийн их орлого олох Холливудын кино болно гэж таамаглаж байгаа бөгөөд дэлхийн кино театруудаас 1 тэрбум ам.долларын орлого олж магадгүй байна. Киноны үргэлжлэл болох хоёр ангийг 2029, 2031 онуудад гаргахаар төлөвлөжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Зое Салдана энэ өдөр 48 нас хүрч байна

19/06/2026
Кино Урлаг

Европын 13 улсын 13 киног үзэгчдэд хүргэнэ

19/06/2026
Кино Урлаг

“Төмөр хүн” Тамаваши Б.Мөнх-Оргил Чингис хааны дүрд дуу оруулжээ

18/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Утгын чимэг-2025” богино өгүүллэгийн наадмын эхний шатны дүн гарлаа

19/06/2026

О.Шимүнэ олон улсын шилдэг бүжигчин шагнал хүртжээ

19/06/2026

Зое Салдана энэ өдөр 48 нас хүрч байна

19/06/2026

Европын 13 улсын 13 киног үзэгчдэд хүргэнэ

19/06/2026

Улс орнуудын музейн удидлагууд Хархорум хотын түүх, соёлын дурсгалт газруудтай танилцлаа

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.