Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Хүүхдүүд Монгол, Энэтхэгийн өв соёлыг “Нөхөрлөлийн өнгө” үзэсгэлэнгээр таниулж байна
Дүрслэх урлаг

Хүүхдүүд Монгол, Энэтхэгийн өв соёлыг “Нөхөрлөлийн өнгө” үзэсгэлэнгээр таниулж байна

Урлаг Урлаг19/12/2025Шинэчлэгдсэн:19/12/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Нөхөрлөлийн өнгө” хүүхдийн дүрслэх урлаг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд өчигдөр /2025.12.18/ нээлээ.

Тус үзэсгэлэнг Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв хамтран зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаа нь хоёр орны нөхөрлөл, өв соёлыг хүүхдийн уран бүтээлээр дамжуулан олон нийтэд хүргэх зорилготой юм. Уг үзэсгэлэн, уралдаанд уран зураг, гар урлал гэсэн хоёр төрөлд, 8-18 насны хүүхдүүд Монгол Улсын өнцөг булан бүрээс 700 гаруй уран бүтээлээрээ оролцож байна.

Нээлтийн үеэр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ, “Монголын олон авьяаслаг хүүхдүүдийн зурсан гайхалтай бүтээлүүдийг өөрийн нүдээр харж, тэдний ур чадвар, уран сэтгэмжийг үнэхээр биширлээ. Энэ нь манай хоёр орны соёлын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж буй чухал үйл явдлын нэг юм. Үзэсгэлэнд хүүхдүүдийн нүдээр Энэтхэг, Монголын найрамдал, эв нэгдлийг дүрсэлсэн сэтгэл хөдөлгөм, утга агуулга бүхий бүтээлүүд дэлгэсэн байна. Цаашид энэхүү сайхан уламжлалыг үргэлжлүүлэн зохион байгуулна” хэмээн онцлов.

Ахлах төрөлд нэгдүгээр байрт шалгарсан Э.Хонгорзул бүтээлийн талаар ярихдаа, “Энэхүү бүтээлээрээ Монгол, Энэтхэг хоёр орны өвөрмөц, баялаг, өргөн уудам соёлыг хүүхдүүдэд ойлгомжтой, сонирхолтой байдлаар таниулахыг зорьсон. Зураг зурах явцдаа би өөрөө ч олон шинэ зүйл сурч, мэдэж авсан” хэмээн тодотгов.

Мөн тэрбээр, “Зургийн зохиомжоор арга билгийг дүрсэлсэн. Арга билиг нь манай хоёр орны хувьд маш үнэ цэнтэй, гүн утга агуулгатай бэлгэдэл юм. Энэтхэгийн соёлд арга билиг нь эсрэгцсэн хоёр хүч нэгдэн зохицож буйг илэрхийлдэг бол Монголд адил эв зохицол, тэнцвэрийг бэлгэддэг. Энэтхэг орныг заан толгойтой бурхан болох Ганешаг дүрсэлж, зургийн төв хэсэгт Буддын шашныг бэлгэдэн бурхан багшийг байрлуулсан. Учир нь Монгол, Энэтхэг хоёр улс буддын шашинтай орон юм. Энэтхэгийн хэсгийг зурахдаа Мандала зургийн хэв маягийг ашигласан. Энэтхэгийн уран зургийг судалж үзэхэд мандала хэв маяг түгээмэл байдаг нь надад их сонирхолтой санагдсан. Харин монгол орноо монгол гэр, морин хуур, уртын дуу, тэмээ, аж ахуй, үндэсний хувцас зэрэг өв соёлоор илэрхийлэн дүрсэлсэн” гэв.

Харин Сэлэнгэ аймгаас бүтээлээ ирүүлж, ахлах насны гар урлал төрөлд “Энхийн холбоо” хамтарсан бүтээлээр 2 дугаар байрт шалгарсанЧ.Анхзаяа, М.Оюун-Эрдэнэ нар бүтээлийнхээ талаар ярихдаа, “Бид хоёрын бүтээлийн онцлог нь хананд өлгөдөг зураг бус, гурван хэмжээст, биет хэлбэртэй юм. Мөн баримлын шавраар хийж, суурь болон зарим хэсгийг модоор урлан бүтээсэн хэмээн онцлов.

Мөн “Бүтээлдээ дэлхийн хамгийн том морьт хөшөө болох “Цонжин Болдог”-ийн хөшөөг, Энэтхэгийн “Шива” бурхны хөшөөг оруулсан. Арга билгээр тэнгэр газар, орон зайгаар дамжин хоёр улс хоорондоо холбож буйг харуулсан. Үүний нэг илэрхийлэл нь онгоцны дүрслэл юм. Тэнгэрээр дамжин Монгол, Энэтхэгийг холбож, энх тайван, эв найрамдлыг бэлгэдсэн.

Энэ бол бид хоёрын хамтран хийсэн анхны бүтээл. Өмнө нь баримлын чиглэлээр огт ажиллаж үзээгүй ч багшийнхаа урам зоригоор анх удаа мод хөрөөдөж, нааж, гарын ур дүйгээ сорьсон нь маш сонирхолтой, дурсамжтай туршлага болсон. Энд ирээд бусад хүүхдүүдийн бүтээлийг харахад “ямар мундаг, авьяастай хүүхдүүд вэ, бид ч бас улам сайжирч, гар урлалын чиглэлээр цаашид хөгжмөөр байна” гэсэн хүсэл, урам зориг төрсөн. Мөн орон нутгийн хүүхдүүд ч ийм томоохон үзэсгэлэн, уралдаанд оролцож болохыг харууллаа” хэмээв.

Үзэсгэлэнд Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн суралцагч хүүхдүүдээс гадна Увс, Өмнөговь, Хэнтий, Дорнод аймаг зэрэг монгол орны өнцөг булан бүрээс ирүүлсэн 700 гаруй бүтээл дэлгэжээ. Мөн уран зургийн төрөлд гурван насны ангилал, гар урлалын төрөлд нээлттэй байдлаар уралдаан зохион байгуулж шагналыг гардууллаа.

Тус үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл гарна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум уран зургийн галерейтэй анхны сум болж байв

18/12/2025
Дүрслэх урлаг Урлаг

“Бээжин Биенналь 2025”-д оролцох монгол уран бүтээлчид тодорлоо

17/12/2025
Дүрслэх урлаг Урлаг

Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа

12/12/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Оскар”-ын гадаад хэлээрх шилдэг уран бүтээлд 15 кино өрсөлдөж байна

19/12/2025

Өнөөдөр Эдит Пиафын мэндэлсний 110 жилийн ойн өдөр

19/12/2025

Загварын ертөнцийн шилдгүүд тодорлоо

19/12/2025

Дэлхийн анхны Дракула сэдэвт парк Румынд нээгдэнэ

19/12/2025

Виз Калифа тайзан дээр каннабис татсан хэргээр хорих ял сонслоо

19/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.