Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Задлаагүй захиа” уран сайхны киноны дүрүүдийг 21 аймгаар явж сонгон шалгаруулжээ
Кино

“Задлаагүй захиа” уран сайхны киноны дүрүүдийг 21 аймгаар явж сонгон шалгаруулжээ

Урлаг Урлаг30/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн “Задлаагүй захиа” уран сайхны киноны нээлт нэгдүгээр сарын 15-нд болохоор товлогджээ. Өмнө нь үзэгч олны хайр хүндэтгэлийг уран бүтээлээрээ хүлээсэн “Аранжин” пикчерсийн “Шар гэгээ” уран сайхны киноны баг хамт олон энэхүү киног бүтээжээ.

10 гаруй жилийн хугацаанд орон нутгийн театруудад монгол орныхоо өв соёлыг түгээн ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд кино урлагт цахиур хагалан орж ирж буй чадварлаг найруулагч Б.Батдэлгэрийн энэхүү бүтээл кино сонирхогчдын дунд өндөр хүлээлт үүсгээд байна. Найруулагч Б.Батдэлгэрийн өмнөх бүтээл болох “Шар гэгээ” киног Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолоор хийж байсан бол энэ удаа Ш.Гүрбазарын багш Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиолыг сонгосон нь олон хүний анхаарлыг татаж байна.

Тэрбээр кино уран бүтээлдээ оролцох дүрийн сонгон шалгаруулалтыг их няхуур хийдэг гэдэг нь энэ удаагийн дэлгэцийн бүтээлээс нь ч харагдана гэдгийг хамтран ажилласан уран бүтээлчид нь хэлж байв. Учир нь найруулагч Б.Батдэлгэр 21 аймгаас дүрийн сонгон шалгаруулалт зарлаж эрж хайсны эцэст  Монгол орны баруун хязгаар Увс аймгаас гол дүрээ олсон гэнэ. Энэ мэт жүжигчдийн онцгой сонголт нь түүний кино болгондоо олонд танигдаагүй шинэ дүр төрхийг гаргаж ирэх боломжийг илүү нээж өгдөг байж магадгүй юм. Харин энэ удаа ямар шинэлэг дүрүүдээр жүжигчдийн багаа бүрдүүлснийг “Задлаагүй захиа” киноноос харах үлдлээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026
Кино Урлаг

Жүжигчин Дэйви Чейз 35 насандаа таалал төгсжээ

19/06/2026
Кино Урлаг

Зое Салдана энэ өдөр 48 нас хүрч байна

19/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026

“Illit” хамтлагийн Moka уран бүтээлээсээ завсарлага авлаа

19/06/2026

Жүжигчин Дэйви Чейз 35 насандаа таалал төгсжээ

19/06/2026

“Bigbang”-ын аялан тоглолт наймдугаар сарын 21, 22, 23-нд “Goyang” цэнгэлдэх хүрээлэнд тоглосноор эхэлнэ

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.