Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Жүжигчин Л.Жижжалам дахин нэгэн онцгой шинэ кино уран бүтээлээр үзэгчтэйгээ уулзах гэж байна
Кино

Жүжигчин Л.Жижжалам дахин нэгэн онцгой шинэ кино уран бүтээлээр үзэгчтэйгээ уулзах гэж байна

Урлаг Урлаг01/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Бүүвэй”, “Шар гэгээ” “Мөрч” зэрэг кинонуудаараа олон нийтийн талархлыг хүлээсэн “Аранжин” пикчерсийн жүжигчин Л.Жижжалам нэгэн ярилцлагандаа “Он гараад дуулиант томоохон уран бүтээлээр үзэгчтэйгээ уулзна” хэмээн хэлж байсан нь “Задлаагүй захиа” уран сайхны кино байжээ.

Тэрбээр “Шар гэгээ” киноны Хоролгаравын дүрээр “Улаанбаатар олон улсын кино наадам”-аас “Шилдэг эмэгтэй туслах дүр” төрөлд шалгарч байсан. Түүний ажилласан “Шар гэгээ” кино нээсэн даруйдаа чансаагаараа IPTV-д тэргүүлж хамгийн их үзэлттэй киногоор олон сарын турш нэрлэгдэж байв.

Жүжигчин Л.Жижжаламын дараагийн уран бүтээл болох “Задлаагүй захиа” киноны зохиолыг Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн гэнэ.

Киноны ерөнхий найруулагчаар Б.Батдэлгэр, ерөнхий зураглаачаар Г.Гүенбаатар нар ажиллажээ. 2026 онд заавал үзэх киногоор нэрлэгдэж, өндөр хүлээлт үүсгээд байгаа Аранжин пикчерсын “Задлаагүй захиа”-ны цаадах нууцыг үзэгч та бүхэн нэгдүгээр сарын 15-аас эхлэн бүх кино театруудаар хүлээн авч үзэх боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026
Кино Урлаг

Жүжигчин Дэйви Чейз 35 насандаа таалал төгсжээ

19/06/2026
Кино Урлаг

Зое Салдана энэ өдөр 48 нас хүрч байна

19/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026

“Illit” хамтлагийн Moka уран бүтээлээсээ завсарлага авлаа

19/06/2026

Жүжигчин Дэйви Чейз 35 насандаа таалал төгсжээ

19/06/2026

“Bigbang”-ын аялан тоглолт наймдугаар сарын 21, 22, 23-нд “Goyang” цэнгэлдэх хүрээлэнд тоглосноор эхэлнэ

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.