“Netflix” компани “Warner Bros”-ийн студи болон стриминг салбарыг 82.7 тэрбум ам.доллароор авах шийдвэр гаргасан. Үүний дараа “Paramount Skydance” студи “Warner Bros”-д 108.7 тэрбум ам.долларыг санал болгосон билээ. Энтертайнментийн салбарын хоёр аварга “Warner Bros”-ийн каталогийг эзэмших эрхийн төлөө ширүүн тэмцэлдэж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт “Warner Bros”-ийн ТУЗ “Paramount”-ийн саналаас татгалзахыг хувьцаа эзэмшигчдэдээ уриалсан байна. Ийм учир илүү мөнгө амлаад хүчрээгүй “Paramount” студи “Warner Bros”-ийг шүүхэд өгчээ. “Paramount”-ийн маргаж буйгаар бол “Warner Bros”-ийн нэгж хугацааг 30 ам.доллароор худалдан авъя гэх санал нь “Netflix”-ийн 27.75 ам.долларын саналаас илүү дээр аж. Ингэж бодож байгаа учир “Paramount” АНУ-ын Делавер мужийн шүүхэд хандаж “Warner Bros”-ийн ТУЗ яагаад “Netflix”-ийн саналыг дэмжиж байгаа гэдгээ ил болгон санхүүгийн дүн шинжилгээгээ харуулахыг шаарджээ.

