“Аватар” киноны од Зои Салдана нэрт жүжигчин Скарлетт Йоханссоныг ардаа орхиж, хамгийн их кассын орлого оруулсан жүжигчнээр кино урлагийн түүхэнд бичигдлээ.
Түүний тоглосон “Аватар:Усны ертөнц” кино нь асар их ашиг орлого олсноор энэхүү амжилтад хүрчээ. Уг бүтээл дэлгэцэнд гарснаасаа хойш одоогийн байдлаар дэлхий даяар 1.23 тэрбум ам.долларын орлого олоод байна.
“The Numbers” хэвлэлд мэдээлснээр, Зои Салданагийн оролцсон кинонууд дэлхийн кино театруудаас 15 тэрбум гаруй ам.долларын орлого цуглуулжээ.
Жүжигчний тоглосон кинонуудын оруулсан кассын орлогын ихэнхийг “Disney” компанийн хоёр томоохон франчайз болох “Marvel”-ын ертөнцийн кинонууд болон “Аватар” киноны гурван ангиас олсон орлого бүрдүүлсэн байна. Ингэснээр Скарлетт Йоханссон хоёрдугаарт, Самюэл Л.Жексон гуравдугаарт бичигджээ.
Зои Салдана мөн дөрвөн киноны орлого нь тус бүр 1 тэрбум ам.долларын босгыг давсан анхны жүжигчин болжээ. Тодруулбал, эдгээр нь “Аватар” цувралын хоёр кино, мөн “Avengers: Endgame”, “Avengers: Infinity War” кинонууд юм.
Өдгөө 47 настай жүжигчин 123 удаа төрөл бүрийн шагналд нэр дэвшжээ. Тэрбээр “Оскар”, BAFTA, Каннын кино наадмын шагнал, мөн “Critics’ Choice Awards”-ийн хэд хэдэн шагналыг хүртсэн юм. Түүнчлэн “Алтан бөмбөрцөг” болон Кино жүжигчдийн холбооны (SAG Awards) шагналыг хүртсэн байна.

