Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Улсын хүүхэлдэйн театр “Хүүхэлдэйн чинээ ээж”, “Морин хуур” жүжгүүдээ тоглоно
Театр

Улсын хүүхэлдэйн театр “Хүүхэлдэйн чинээ ээж”, “Морин хуур” жүжгүүдээ тоглоно

Урлаг Урлаг20/01/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын хүүхэлдэйн театрын хамт олон энэ нэгдүгээр сарын 24, 25, 31-нд 11.00 цагаас “Хүүхэлдэйн чинээ ээж” хүүхдийн жүжиг, 15.00 цагаас “Морин хуур” хүүхэлдэйн драмын жүжгээ толилуулна.

“Хүүхэлдэйн чинээ ээж”

  • Зохиолч: О.Сундуй
  • Найруулагч: Я.Өнөртуул /МУСТА/
  • Зөвлөх найруулагч: М.Ариунтуяа /МУСТА/
  • Хөгжмийн зохиолч: Б.Мөнхболд /Төрийн соёрхолт/
  • Зураач: В.Энх-Амгалан /МУСТА/, С.Энх-Од
  • Үргэлжлэх хугацаа: 45 мин
  • Насны ангилал: 5+

Эрх дураараа нэгэн охин ээжийнхээ үгэнд оролгүй өөрийнхөөрөө зөрж ээждээ гомдон гарч явна. Гэрийнхээ гадаа уйлаад сууж байтал охины дэргэд нэгэн ер бусын сонин амьтан гарч ирнэ. Тэр өөрийгөө “Гомдол” гэх бөгөөд охиныг аргадан ээжийгээ хашраах хэрэгтэй хэмээн гэр лүүгээ дагуулан явна. Гомдол арган дотор сууж охинд үүрүүлэн явснаар адал явдал эхэлнэ. Охин гомдоллож уурлах тусам Гомдол томорч харин охин Гомдолын гэр хэмээх арагт хоригдоно. Хоригдсон охиныг авархын тулд хайрт эх нь хэрхэн хүнд хэцүүг туулж аварч байгааг энэхүү жүжгээс ирж үзээрэй.

“Морин хуур”

  • Продюсер: Загаржавын Баянзул /СТА/
  • Зохиолч: Түмэнгийн Энэрэл /СТА/
  • Найруулагч: Бат-Өлзийн Даваасүрэн
  • Зураач: Будын Анхбаатар
  • Хүүхэлдэй урлаач: Вандансүрэн Энх-Амгалан /СТА/
  • Хүүхэлдэй урлаач: Рагчаагийн Төгөлдөр /СТА/
  • Хүүхэлдэй урлаач: Нямаагийн Тамир
  • Хөгжмийн зохиолч: Дахале Жамбалов
  • Дууны найруулагч: Э.Базарханд /СТА/
  • Гэрлийн найруулагч: Алтанцэцэгийн Билгүүн
  • Хөдөлгөөний найруулагч: Даваадоржийн Энхбаатар

Жүжигчид:

  • Энхболдын Билгүүн
  • Золжаргалын Булган
  • Дагвасүрэнгийн Сугирбаатар
  • Ганзоригийн Хонгорзул
  • Батсүхийн Билгүүн

Эрт урьдын цагт Монголын зүүн хязгаарт Хөхөө намжил гэж үнэхээр хосгүй сайхан дуулдаг нэгэн сайхан эр байжээ. Тэрээр эрэмгий сайн морьтой болж түүнийгээ Жонон хар хэмээн нэрлэжээ. Хөхөө намжил хэрхэн чин үнэнч хайртайгаа учирсан ч түүнээсээ холдоход хүрч, хэрхэн Морин хуур хэмээх гайхамшигт хөгжим үүссэн сэтгэл хөдөлгөм түүхийг та “Хөхөө намжил” Монгол ардын домог үлгэрээс сэдэвлэсэн хүүхэлдэйн драм жүжгээс үзэж, сонордоно уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Татьяна” жүжгийг тайзнаа толилуулна

19/01/2026
Театр Урлаг

“Анна Каренина” сонгодог жүжгийг таван удаа толилуулна

13/01/2026
Театр Урлаг

Гавьяат жүжигчин З.Жарантавд Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн” өргөмжлөл хүртээлээ

06/01/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Италийн загвар зохион бүтээгч Валентино 93 насандаа таалал төгслөө

20/01/2026

Итали Улсад “Монголоос Барокко ертөнц рүү” сэдэвт үзэсгэлэн нээлтээ хийв

20/01/2026

“Задлаагүй захиа”-г зорих ТАВАН шалтгаан

20/01/2026

Улсын хүүхэлдэйн театр “Хүүхэлдэйн чинээ ээж”, “Морин хуур” жүжгүүдээ тоглоно

20/01/2026

Хар нүхний хөдөлгөөнийг анх удаа гэрэл зурагт буулгана

20/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.