Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Мянган жилийн настай “Заян наваа” дуу
Өв соёл

Мянган жилийн настай “Заян наваа” дуу

Урлаг Урлаг09/02/2026Шинэчлэгдсэн:09/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Заян наваа” хэмээх дууг наймдугаар зууны үед зохиогдсон гэж үздэг. Төв Азид түрэгүүд хүчирхэгжин мандаж байх тэр цаг үед монгол, уйгур угсааны аймгууд тэдэнтэй тэмцэлдэн дайтсаар байв. Эцэстээ монгол, уйгур аймгууд түрэгүүдэд дийлдэн дарагдаж ихээхэн хохирол амсжээ. Удам угсаагаа түрэгүүдэд хүйс тэмтрүүлэхгүйн тулд Нүкүз, Хиан хоёр аймгийн цөөн хүн умард зүгт зугтан Эргүнэ Хун хэмээх газар очиж суурьшсан гэдэг. Тэр монгол угсаатан аймгууд дунд буриадуудын өвөг дээдэс байсан бөгөөд тэдний уугуул нутаг Заян Наваа гэж уултай, Бада Ёго гэдэг голтой үзэсгэлэнт сайхан нутаг байсан гэнэ. Тиймээс Эргүнэ Хунд очсон буриадууд тэр сайхан нутгаа санагалзан дуулсан нь “Заян Наваа” хэмээх дуу юм.

1200 гаруй жилийн өмнө зохиогдсон энэ дууны эртний зургаан шад нь:

“Заян заян заяалай

Заян Наваа миний гүү

Наян наян наваалай

Наян Наваа миний гүү

Байдан байдан байдалаа

Бада Ёго миний гүү” гэсэн үгтэй. Он жилийн уртад олон мөр бадаг нэмж, янз бүрийн хувилбараар дуулах болжээ.

Энэхүү арвин баялаг, гайхам сонин домог түүхтэй “Заян Наваа” дуунд зориулсан хөшөөг Баяндун сумын нутаг Адуун чулуун хэмээх газарт босгосон байдаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа

28/05/2026
Өв соёл Урлаг

Ардын дууны уралдаанд 170 хүүхэд авьяасаа сорив

27/05/2026
Өв соёл Урлаг

Эрдэнэ Зуу хийдийн Алтан суварга болон сүм хийдийн цогцолборыг хамгаалахад хамтран ажиллана

25/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Царцаа Намжил” жүжгийн дүрүүд

30/05/2026

Б.Нарандэлгэр: Монголын уламжлалт хэл хуурын музей байгуулахаар ажиллаж байна

30/05/2026

Төв талбайд “Хаки”, Хүй долоон худагт “Монгол хүү” нэртэй хүүхдийн баяр болно

30/05/2026

BTS-ийн Жонгүг инстаграмаас хэсэг алга болов

29/05/2026

Тейлор Свифтийн тоглолт дээр террорист халдлага үйлдэх гэсэн эрэгтэй 15 жил хорих ял сонсжээ

29/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.